Герман шар айраг - дэлхийн соёлын нэгэн өв

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Япон улс өнгөрсөн жил үндэсний хоолоо дэлхийн соёлын өвд бүртгүүлээд авсан билээ. Энэ улбаагаар ХБНГУ мөн дэлхийн өвд шар айргаа бүртгүүлэх гэж байна. Германы Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо шар айргийн соёлыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх саналаа тус улсын холбогдох байгууллагад гаргажээ. Германд 1516 онд анх удаа шар айргийн чанарыг хэвээр хадгалахын тулд арвай буудай, зөрөг цэцэг, ус, амуу зэргийг үндсэн түүхий эд болгон ашиглах тухай “Шар айргийн чанарын хууль” (Reinheitsgebot) гаргаж байсан аж. Энэ баримт бичигт үндэслэн хууль батлагдсаны 500 жилийн ойг тохиолдуулж Герман шар айргийн соёлыг 2016 онд  бүртгүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн жил Азербайжан улсад зохион байгуулсан ЮНЕСКО-ын хуралдаанаар Японы “Вашюкү” хоолны соёл, Солонгосын кимчиний соёлыг биет бус соёлын өвд бүртгэсэн билээ. Германы Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо Шар айргийн чанарын хууль одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, хамгийн урт настай хоолны соёлын тухай хууль гэж үзэн уг хуулийн дагуу үйлдвэрлэсэн шар айргийг биет бус соёлын өвд оруулах бүрэн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлээр уг саналаа Германы соёлын асуудал хариуцсан байгууллагад хүргүүлээд байгаа юм байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.