УИХ-ын дарга чуулганы хуралдааныг орхин бөхийн барилдаан үзжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын шинэ сайд нарыг ч ёстой “бөөндөж” томилсон. Үдшийн 24:00 цаг хүртэл хуралдсан хуралдааны дундуур 19:00 цагийн орчимд УИХ-ын дарга З.Энхболд гарч, түүний оронд дэд дарга М.Энхболд хуралдааныг тэргүүлээд үлдсэн. Тэрбээр Ардчилсан Хувьсгал үүсч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан уламжлалт бөхийн барилдааныг үзэж, шагнал гардуулахаар ийн яарч явсан аж. УИХ-ын гишүүн Х.Баттулга бөхийн барилдааны үеэр Их хурлын даргын зургийг дарж өөрийн твиттер хуудсандаа “Жиргээч... З.Энхболд...бөхийн барилдаан дээр...” хэмээн нийтэлжээ. 

Үүнийг харсан жиргээчид “Засгийн газрын сайд нарыг томилохоос илүү бөхийн барилдаан үзэх нь чухал байж...” гэсэн яриа газар авсан бол нөгөө хэсэг нь З.Энхболд даргыг орлосон УИХ-ын дэд дарга М.Энхболдыг “Гишүүдийнхээ үгийг боож хаалгүй эрхэнд нь хүндэтгэлтэй хандаж байгаад” ихэд баяртай байгаа сэтгэгдлээ үлдээсэн байна.

 Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.