Цэцэрлэг сургуулийн тарах цагийг өөрчлөх санал дэвшүүллээ

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулиудын тарах цагийг өөрчлөх хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд хандан гаргасан байна. Хурлаар 2014 онд гарсан зам тээврийн ослын талаар болон өмнөх онтой харьцуулсан үзүүлэлт болон нийслэлийн хэмжээнд нэмэгдэж байгаа автомашины жил бүрийн тоог хурлын эхэнд нь танилцуулсан юм. 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлд 41 мянга 606 автомашин нэмэгдэж ингэснээр нийт 441 мянга 836 тээврийн хэрэгсэлтэй болжээ. 

Энэ жил нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 92 мянга 680 дуудлага ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 24.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн энэ онд зам тээврийн ослоор насанд хүрсэн 154 хүн, найман хүүхэд амиа алдаж 119 хүүхэд гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчилж осол болон түгжрэлийг багасгах боломжтой НЗЦГ-ынхан үзэж байгаа юм байна. 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.