
Хятадын цахим худалдааны “Alibaba” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Монгол, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка зэрэг оронд “COVID-19” халдвартай тэмцэхэд нь туслаж амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийг хандивлана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл түүний Монголд илгээсэн хандив болох 500 мянган амны хаалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд Гадаад харилцааны яаманд хүлээлгэн өглөө. Уг хоёр сан нийт 4.845 сая юанийн эд бодис хандивлаж, хайрцаг болгонд нь “Олны хүч оломгүй далай” хэмээн бичиж, Хятад улс Монголын ард түмэнтэй хамтаар цар тахлыг ялан давна гэдэг итгэл зоригийг илэрхийлжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, БНХАУ-д тохиолдсон хүн сорилт бэрхшээлт цаг үед Монгол Улсын төр засаг, байгууллага, иргэд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Монгол Улсад COVID-19 өвчний эсрэг явуулж буй тэмцэлд тус дэм болгон манай Али Баба компаниас энэ удаагийн хандив тусламжийг ирүүлж байна. Цаашид ч ийм хандивын ажиллагаа үргэлжлэх болно гэв.
Эх сурвалж: ГХЯ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.46.238) 2020-03-28 19:07манай ек хонио өгсөн үү ккк
Хариулах