
Шинэ цаг ирж байна. Эдгээр үгнүүдийг хэлэхээ больцгооё.
- Эр эмийн хооронд илжиг бүү жороол. (Хүчирхийлэл дэндлээ)
- Төрийн төлөө оготно боож үхнэ. (Боож үхэхгүй бол оготноос долоон дор нь төр удирдаад байна)
- Сүртэйшд. (Оркжилтыг өөхшүүлээд байна)
- Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав. (Хохирогч буруудаад байна)
- Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана. (Мөрөөрөө аз жаргалтай далчиганаж болохгүй байна)
- Олны үг ортой. (Цуу яриаг дэвэргээд байна)
- Оргүйгээс охинтой нь дээр. (За энэ бол одоо арай байлгүй дээ)
- Хүүхэн шиг шалчиганадаг эрчүүд. (Хүүхнүүдээ доромжлоод байна)
- Эмэгтэй хүнийг ингэж доромжиллоо. (Эр хүнийг доромжлохыг хүлээн зөвшөөрүүлээд байна).
- Илүү олон оймс элээснээрээ. (Хүний нас ухааныг нь илэрхийлэхгүй байна)
- Төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй. (Энэ 2 талтай. Гэхдээ дарангуйллын засгийг бий болгоход илүү ашигтай)
- Эр хүн ганц алдаа л биз. (Араар тавилт г.м буруу үйлдэл өөгшүүлээд байна.)
- Хатан ухаан гаргах... (Охид, эмэгтэйчүүдэд тэвчиж болохгүй зүйлийг тэвч гэж сургаад байна.)
- Зовсны эцэст жаргана. (Зүгээр зоволгүй жаргачихаж болохгүй юм уу)
- Эр хүний жаргал эзгүй хээр. (Ан гэдэг нэртэй архидалт, түүнийг дагасан авто тээврийн ослыг нэмээд байна. Гэр орондоо эхнэр хүүхэдтэйгээ жаргачихаж болохгүй байна уу, эрчүүдээ)
- Хөгширсөн хойно хөл хучих үртэй боллоо. (Одоо орчин үед хүүхдээсээ хариу нэхэх эцэг эх байхгүй байлгүй дээ)
Н.Амаржин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.