Ажил хэргийн уулзалт хийхэд хамгийн тохиромжтой газар бол Сөүл

Twitter Print
2015 оны 10-р сар 11-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын аялал жуулчлалын “Business Traveler” сэтгүүл олон улсын ажил хэргийн уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газраар Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотыг гурван жил дараалан тодрууллаа.

Үүнд олон хүчин зүйлийг харгалзан уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой хотоор манай улсын нийслэлийг сонгосон байна гэж Сөүл хотын албаны хүмүүс мэдэгдсэн байна. “Аливаа арга хэмжээг зохион байгуулах хотыг сонгох нь оролцогчид болоод байгууллагуудын хувьд маш чухал” гэж тус сэтгүүлийн редакцийн дарга Дан Бүүт хэлжээ.

Олон улсын ажил хэргийн уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газрыг 2008 оноос тодруулж эхэлсэн бөгөөд эхний гурван жилд АНУ-ын Даллас, Хонолулу болон Лас-Вегас тодорч байжээ. Харин 2012 оноос хойш Өмнөд Солонгосын нийслэл олон улсын ажил хэргийн уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газраар гурван жил дараалан тодорч байгаа нь энэ юм.

Орчуулагч Г.Төгөлдөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.