Чоно борооноор

Twitter Print
2021 оны 03-р сар 21-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Эдүгээ томоохон дуулиан дэгдээж буй 26 дугаар хороонд юу болоод байна вэ. Гэнэт хөл хорионд орж оршин суугчид санаа сэтгэлийн үймрэлд автлаа. Нэгэн сайхан эх золгүй байдлаар амиа алдлаа. Үнэхээр гуниг харуусал төрж, эхийгээ алдсан балчир үрсийн энэлэн сэтгэл урна.

Яасан хэцүү явдал болов доо. Энэ бол тусдаа асуудал. Харин одоо дайны хажуугаар дажин болгож буй уг үйл явдлын араар өрнөж буй улс төрийн талаар хөндөе. Манайхан үнэхээр хаа хаанаа жудгаа барж байна даа. Яасан ч увайгүй юм. Ямар ч ичгүүргүй болцгоочихсон юм. 3.17-нд Баянзүрхийн 26-р гэнэт хороонд хөл хорио тогтоох тэр үетэй хороон засаг дарга нь ажлаа өгч давхацсан юм. Гэхдээ ажлыг нь хүлээлцэж аваагүй байгаа.

Бүх юмны хөлд гэм зэмгүй, чин сэтгэлээсээ ажлаа хийж яваа залуучууд үрэгдээд байгаа учраас ажлаа өгөх болсон залуу ч өрсөж тэмцэл өрнүүлсэн биз. Ер нь НАМ нэртэй машинууд залуучуудыг хайр найргүй тармуурдаж байгаа учраас тэд өөрсдийгөө хамгаалж сурч байна. Тэгэх ч ёстой. Ялангуяа эгэл жирийн ар гэртэй, дуугүй, ажилдаа зүтгүүр, төрдөө зүтгэх мөрөөдөлтэй олон арван залуус хэлмэгдэж, эрхтэн дархатнуудын эрхийн тэнэгүүд цахилгаан шатаар дээшээ суга явж байгаа буруу жишиг газар авсан шүү дээ.

2. Хөл хорио тогтоосон, хороон дарга ажлаа өгөх болсон энэ давхцал дээр Ардчилсан намын Д.Пүрэвдаваа, Т.Баясах тэргүүтэй нөхдүүд овжин акци хийж харагдах юм. Хоёулаа л Баянзүрхийн зовлонг улс төрийн ашиг болгох эрхгүй, энэ дүүрэгтэй хувь заяагаар чамгүй холбогдож ирсэн хүмүүс баймаар. Нөгөө талаар УОК, НОК гээд бүх байгууллагууд ажлаа мэдэж хийж байгаа. Тэд хариуцлага үүрч байгаа. Харин улс төрийн тоглогчид шороо бужигнуулж, хороо найруулахаас өөрийг хийхгүй байгаа. Юу үнэн, энэ үнэн. За, ингээд үйл явдал өрнөхтэй зэрэгцэг мань нөхдүүд “ хөл хориог одоохон цуцал” гээд жагсаал хийв ээ. Дүүргийг улам санаа сэтгэлийн тэнцвэргүй байдалд оруулав. Цармм орчинд дажин дэгдээв. Юм юм л болов. Тэд үймээн дэгдээж байсан ч ажил явагдсаар байв. 26 дугаар хорооны 31000 иргэний эрүүл мэндийн төлөө ажил хийж байхад битгий улс төржүүл гээд нэг хэсэг нь гуйх аргадах хослуулан хэлээд ч улс төр нь хуйлраад л байв.

3. Тэгсэн чинь УИХ-ын чуулган дээр Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Х.Болорчулуун, С.Чинзориг нарын гишүүд “ Юу болоод байна вэ, яагаад хөл хорио тогтоов оо” гээд шадар сайдаас шаардан асуудаг юм. Энэ зүйн хэрэг. Тойргийн УИХ дах төлөөллүүд ч юм, мөн өөрсдөө 26 дугаар хорооны “ иргэд” ч юм. Ингээд Их Хурлын гишүүдийн түрлэг ороод ирэв ээ. Үүнийг нь мэдээж нөгөө АН- ын нөхдүүд ашиглаад бүүр ч илүү эрэмшин довтолж, тэдний хэлсэн үгнээс ишлэн уриалсаар эл түрлэг дүүргийн Засаг даргыг огцруул гэсэн шаардлага болон хувирах нь тэр. Мэдээж сөрөг хүчний хийх л тоглолт. За, гэтэл үүн дээр МАН-ын Б.Сүхбаатар төлөөлөгч боломжийг ашиглаад далд хавсарга болон ажиллаад эхлэв ээ. Эр хүний дотор юу эс багтдаг гэдэг билээ, өөрөө Засаг дарга болчихмоор сиймхий ч харагдаж байгаа байх. Буруутгах аргагүй юм. Дээр байгаа гишүүд нь ч аятайхан зам засаж өгөөд байхад хөдлөөд үзэх нь зөв. Хөөрхөн гэгч нь дүйвээнээр багийнхнаа ажиллуулаад маналзуулж байна.

4. Цар тахал өвчин тооцоолшгүй олон зүйлстэй биднийг халз тулгаж байна. Хэн ч энэнд бэлэн байгаагүй. Хөөрхий тусгай албадын төрийн албан хаагчид нойр хоолгүй, бараг цэрэгжилтийн байдалд ажиллаж байна. Онцгой байдал, цагдаа, эрүү мэндийн салбарынхан, мэргэжлийн хяналтынхан гээд бүгд зүтгэж байна. Харин зарим улстөрчид тоглоом л хийж байна даа. Улаан бүс болчихоод байгаа Улаанбаатараас дураараа гараад л давхицгааж байна. Элдэв уй гашууг улстөржуулж байна. Энийг л би увайгүйтэл гэж харж байна даа. Ийм л юм.

Сэтгүүлч Б.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.