Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томиллоо

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 19:11 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилохыг гишүүд дэмжлээ. Хэлэлцүүлгийг явцад УИХ-ын гишүүд түүнд хандан зам тээврийн онцгой чухал салбарыг хүлээн авч байгаа гэдгийг сануулж байлаа. Түүнчлэн аймгийн төвүүдийг автозамтай холбох бодлогыг үргэлжлүүлж, замын чанарт онцгой анхаарах хэрэгтэй гэв. Иргэний нисэхийн салбар, төмөр замын салбарт гарсан ахиц, дэвшлийг бууруулахгүйгээр, цаашид том бодлогуудыг үргэлжлүүлэх ёстой гэж байлаа.

Мөн гишүүд Н.Төмөрхүү Засгийн газарт томилогдож байгаа залуу сайдын хувьд эрч хүчтэй, зоригтой, хурдан шалмаг ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон. Зам тээврийн сайдаар томилогдож буй Н.Төмөрхүү нь өнгөрсөн удаагийн сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй бөгөөд МАН-ын бага хурлын гишүүн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.