Архаг стресс дархлаанд сөргөөр нөлөөлж халдварт өвчинд илүү эмзэг болгодог

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Архаг стресс таны дархлаанд сөргөөр нөлөөлж халдварт өвчинд илүү эмзэг болгодог. Стрессийн үед бөөрний дээд булчирхайнаас кортизол даавар маш ихээр ялгарч биеэр тархаж эхэлдэг. Стресс дааврууд амин чухал үед хэрэг болдог ч дархлааны эсүүдийг дарангуйлдаг тул үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Цусны цагаан эсүүд цөөрөхөд халдвар болон эдийн гэмтэлд өртөмтгий болн . Стресс нь таны дархлаанд 2 янзаар нөлөөлнө.

- Архаг үрэвсэл үүсгэж эд эс гэмтэнэ

- Халдвартай тэмцэх дархлааны эсүүдийг дарангуйлдаг

Нийгмийн сөрөг харилцаа маш өндөр хэмжээний стресс үүсгэдэг. Энэ нь таны дархлааны тогтолцоог гажуудуулж халдварт өвчин, аутоаммуны өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлэнэ. 

Архаг стресс нь Антиген буюу гадны халдагч хорлон сүйтгэгчтэй тэмцэх дархлааны чадварыг бууруулана. Таныг стрессд ороход таны бие стресс даавар буюу кортизолыг үйлдвэрлэнэ. Кортизол нь таныг аюулаас хамгаалах аврах үүрэгтэй даавар. Үүний тулд кортизол нь дархлааны эсүүдэд дохио өгдөг уургийн хэмжээг багасгаснаар дархлааг дарангуйлдаг. Үр дүнд нь лимфоцит хэмээх дархлааны эсүүдийн тоо цөөрнө. Лимфоцит нь гадны халдагчийг таньж хурдан хариу урвал үзүүлж өвчин үүсэхээс сэргийлж устгадаг. Лимфоцитын тоо цөөрсөнөөр, бие мах бодь халдвар болон өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Үр дүнд нь дархлаа их хэмжээгээр суларна.

Халдварт өвчин амархан тусахаас гадна толгойн өвдөлт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, астма багтраа, ходоодны шархлаа үүсгэдэг. Стресс болгон муу биш, заримдаа хэрэгтэй бас шаардлагатай байдаг. Стресс бол бидний өвөг дээдсэд анчин байх цаг үеэс бий болсон. Араатныг харсанаар тархины гипоталамус нь бөөрний дээд булчирхайг идэвхижүүлж адреналин ялгарч эхэлдэг. Адреналин нь бараас зугтах эрч хүчээр биеийг хангаж өгдөг .

Эустресс- энэ бол эерэг стресс;

-богино хугацааны

-ажиллах чадвар нэмэгдүүлдэг өдөөдөг

-сэтгэлзүй болон бие мах бодийн хувьд хөнгөн давдаг.

-тайвширч, эерэг сэтгэл хөдлөлөөр төгсдөг.

Амаржих, анги тушаал дэвших, хурим зэрэг нь эустресс.

Дистресс- энэ бол сөрөг стресс;

-хурц болон архаг хэлбэртэй

-ажиллах чадвар бууруулж дарангуйлна

-орчин тойрондоо дасах чадвар буурна

-сөрөг сэтгэл хөдлөлөөс болж бие өвдөнө

-биеийн болон сэтгэцийн өвчин үүснэ

Хүн нас барах, ойр дотны хүн өвдөх, ажилгүйдэл,харилцааны зөрчил зэрэг нь дистресс үүсгэдэг.

Сөрөг стресс нь хүн бүрд янз бүрээр илэрнэ.

-мэдрэл судасны талаас: толгой өвдөнө, чичрэнэ, хөлрөнө,гар хөл хүйт даана, ядарна

-зүрхний цохилт олширч зүрх дэлсэнэ.

-булчингууд чангарч булчингийн өвдөлт өгнө

-гэдэс ходоод өвдөнө, суулгана,өтгөн хатна,дотор муухайрна.

-хоолны дуршил өөрчлөгдөж хэт жин нэмнэ эсвэл хасна.

-дархлаа муудаж ханиад томуу тусна

-сэтгэл зүйн асуудлууд үүснэ: дарамттай,түгшүүртэй, гутранги,тайвширч чадахгүй цочромтгой, бэлгийн дуршил буурах,г анцаардах зэргээр илэрнэ.

-оюуны чадамж буурна, мартамхай болно.

-нойргүйдэл үүснэ

Энэ шинж тэмдэгүүд эхэндээ дан дангаар илэрнэ яваандаа хавсарна. Удаан хугацааны стресс нь бие мах бодид шинэ өвчин үүсгэхээс гадна нэгэнт бий болсон өвчний хүндрэх шалтгаан болдог.

-артерийн даралт ихсэх өвчин, зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс: стресс нь дээрх өвчнүүдийг хүндрүүлдэг.

-олдмол дархлааны дутагдал: бөөрний дээд булчирхайнаас ихээр ялгарах стресс дааврын нөлөөгөөр дархлааны эсүүдийн үйл ажиллагаа дарангуйлагддаг.

-ходоодны гэдэсний шархлаа,гэдэсний цочрол хамшинж зэрэг өвчнүүд үүсэхэд мөн нөлөөлдөг. Жишээ нь их хэмжээний түлэгдэлтэй хүнд ходоодны шархлаа үүсээд байдаг.

-псориаз, акне батгаших, аллопеци үс уналт

-метаболик синдром бодисын солилцооны алдагдал: дааврын өөрчлөлт гүнзгий явагдаж хоолны дэглэм бариад ч жингээ тогтворжуулж чадахгүй байдалд хүрнэ

-депресс, невроз, сэтгэцийн болон зан үйлийн өөрчлөлт гарна. Стресээс болж мэдрэлийн эсүүдийн хоорондын уялдаат үйл ажиллагаа болон мэдрэлийн эсүүдийн шинээр үүсэх явцад саад болдог.

-архи болон мансууруулах бодисын хамааралтай болдог: байнгын стресс нь донтолт үүсэх нэг шалтгаан гэж үздэг.

How Some Stress Can Be Good For You, According to Experts | Time

Барууны орнуудад сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авах гэдэг энгийн нэг асуудал харин Монголд эсрэгээр өвчтөндөө сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй байна гэж хэлэхээд шуудл намайг галзуу солиотой хүн гэж хэллээ Шар хад руу явуулах гээ юу гээд л уурладаг. Энэ нь сэтгэц өөрөө хэвийн бус байгааг бас илтэж байгаа юм. Христийн сүмүүдэд нүглээ наманчилж ламтай ярилцдаг өрөө байдаг, Барууны орнуудад нийгэмлэгүүд, аливаа асуудлаа ярилцдаг клуб дугуйлангууд байдаг. Азид бясалгалын төвүүд байдаг. Монголд аль аль нь байхгүй. Лам нь өөдөөс Төвдөөр ярьна, сэтгэлээсээ ярьж болдоггүй. Сэтгэлээ онгойлгодог газар нь баар, уушийн газар. Асуудлаа марттал архи ууна улмаар зодоон цохион хийнэ, элдэв хүнтэй харьцаанд орно, өвчин авна. Зарим нэг нь стрессээ даахгүй амиа хорлоно.

Зургийн тайлбар: стресс - гомдол, цөхрөл, атаархал, шунал, энэ бүх сөрөг сэтгэл хөдлөл таны биед өвчин үүсгэдэг. Бодол биетэй. Хүнд муу зүйл хараал хэлэх нь ихэвчлэн таны өөрийн биеийг онилж гэмтээдэг.

Стрессийн улмаас АдреноКорикоТропГормон тархинаас ялгарч бөөрний дээд булчирхайд Кортизол даавар ялгарах тушаал өгнө энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг дарангуйлна.

Улмаар Пролактин даавар ихсэнэ энэ нь бэлгийн даавруудын ялгаралтыг дарангуйлж бэлгийн даавар ДГЭА, Тестостерон, Эстрадиол багасгана. Тиймээс стресийн үед секс муудна мөн жирэмслэхгүй. Бэлгийн дааврууд буурсанаар эсүүдийн Инсулины мэдрэг чанар буурна.

Инсулин даавар нь хэт ихсээд ирэхээр эсийн хэт өсөлт томролт явагдана ө.х. хавдар үүснэ. Түрүү булчирхайн хавдар эсвэл өндгөвч, хөх, савны хавдар илэрвэл сэтрэл зүйчид хандах уг нь буруугүй л юмсан. Даанч манайд тийм болтолоо мөдгүй. Уг нь сайн сэтгэл зүйч бол бие мах бодийн өөрийгөө гэмтээх явцыг зогсоож өөрийгөө эмчлэх програмыг нь ажиллуулж өгдөг мэргэжлийн хүн юм.

Эх сурвалж: Цу-Пү эрчүүдийн эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.