С.Керрын дасгалжуулагчийн замнал гайхалтай эхэллээ

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг тоглогч байсан С.Керр өдгөө дасгалжуулагч хийж байгаа. Түүний удирдсан “Голден Стэйт Уорерз” сүүлийн 13 тоглолтонд дараалан ялалт байгуулж, лигийн хамгийн хүчирхэг багийн тоонд орсон. Анхны жилдээ багаа ийм өндөр түвшинд удирдаж буй С.Керр энэ улирлын шилдэг дасгалжуулагчид нэр дэвших нь тодорхой боллоо. Мөн ирэх хоёрдугаар сард болох бүх оддын тоглолтонд тэрээр дасгалжуулагчаар оролцох бүрэн боломжтой байна. Алдарт М.Жордон, С.Пиппен, Д.Родман, Л.Лоунгли, Т.Кукич нарын хамтаар 1996, 1997, 1998 NBA-ийн гурван удаа аваргын бөгж зүүсэн тэрээр дараа нь 1999, 2003 онд “Сан Антонио”-д тоглож, аварга болсон.

Лигийн шилдэг холын зайн мэргэн бууч С.Керр 1965 оны есдүгээр сарын 27-нд Ливан улсын Бейрут хотод төржээ. Түүний эцэг, эх нь Америкийн иргэн бөгөөд Ливанд ажиллаж, амьдарч байхдаа Керрыг төрүүлсэн байна. Хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн лигт 1988 оны драфтын хоёрдугаар бүсийн 50 дахь сонголтоор “Финикс Санс” багт элсжээ. Анхны багтаа нэг жил тоглож, “Клевлэнд Кавалейрс”, “Орлэндо Мэжик”-т дөрвөн жил тоглосон.

Дараа нь 1993-1998 оны хооронд “Чикаго Буллз”-ын бүрэлдэхүүнд нэгдэж, гурван удаагийн аварга болсон. Мөн гурван онооны шидэлтийг карьерынхаа туршид 45.5 хувьтай гүйцэтгэж лигийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. 1997 оны улирлын мэргэн буучын шагналыг хүртсэн С.Керр шигшээ багийнхаа хамт 1986 оны дэлхийн аваргад түрүүлж байлаа.

Зодог тайлснаасаа хойш телевизийн тайлбарлагчаар ажиллаж байсан домогт тоглогч маань энэ улирлаас "Голден Стэйт" багийг удирдаж байна. С.Карр, К.Томпсон, Д.Грин, Д.Ли, А.Богут зэрэг залуус өрсөлдөөн ширүүн далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийг тэргүүлж буй нь дасгалжуулагч С.Керрын чадварлаг авъяасын илрэл юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.