Хүүхэд үрчлэх алба хэрэгтэй байна...

Twitter Print
2021 оны 12-р сар 06-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Нярай хүүхэд хаягдаж амь үрэгдэх, асрамжийн газар өсөх, жирэмсний дараах сэтгэл гутралаас болж хүүхдээ хаясан эх нь яланд явах гээд олон асуудлын шийдэл нь үрчлэлт юм уу асралт гэр бүл юм.

Нэг талд нярай хүүхэд хаягдаж байхад хүүхэд үрчлэх хүсэлтэй хүмүүс маш их байна.

Дэлхий дээр нөхөн үржихүйн насны 100 гэр бүлийн 15 нь үргүйдлийн асуудалтай. Хиймлээр үр тогтоох талаар ажилладаг эмчийн хэлснээр манайд энэ харьцаа илүү өндөр байх магадлалтай. Яагаад гэвэл манайд бэлгийн замын халдварт өвчин залуус, өсвөр үеийнхний дунд маш өндөр. Бас өөр дээр нь ч хэдийгээр үйлчилгээний хөлс нь 10 сая ч маш урт оочир байгаа гэсэн.

Ийм эмчилгээ үйлчилгээ сонирхогчдын группэд 9500 хүн байна.

Тэгэхээр манай улс үрчлэлийн хуулиа хүүхэд гэр бүлийн сайн сайхны нөлөө сайжруулж үрчлэл эрхлэсэн үйлчилгээг нэвтрүүлмээр байна.

Энэ алба хүүхэд үрчлэхийг хүссэн гэр бүлүүдэд үнэлгээ хийж бүртгэлд оруулаад үрчлүүлэх хүүхэд гарч ирмэгц холбож дэмжлэг хяналт тавина. Нөгөө талд эмзэг бүлгийн охид хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллагууд хүсээгүй хүүхдээ өөрөө өсгөх боломжгүй, үрчлүүлэх хүсэлтэй ээжүүдийг Үрчлэлтийн албанд холбон зуучилдаг байна.

Ингэвэл үрийн заяа хүссэн гэр бүлүүд үр хүүхэдтэй болж хүүхдийн хувьд хаягдах, асрамжийн газар өсөх аюулаас аврагдана.

Сүхбаатарын Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.