Шанхай хотод зуун тонн хуурамч номнуудыг хураан авчээ

Twitter Print
2020 оны 12-р сар 23-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Хятадууд ном их уншдаг ажээ. Дээрх үйл явдал нь мөнгө олох гэсэн оюуны өмчийн хулгайчдын хийдэг үйл ажиллагаа юм.

Жишээлбэл, саяхан нэг өдөр Шанхай хотод хар ном гэгдэх хулгайн ном хэвлэн гаргагчидтай ширүүхэн тэмцэл хийжээ. Хууль сахиулах байгууллагынхан 15 сая юанийн үнэтэй бүхий 260,000 ширхэг ном хэвлэлийг илрүүлэн хураажээ. Оюуны өмчийн хулгайчдын ийм үйл ажиллагаа нь тун энгийн. Жинхэнэ номын зах зээлийн үнэ нь 230 юань байна гэж бодъё. Тэгвэл хулгайн хуулбар ном нь 170 юанийн үнээр худалдаалагдахад бодит өртөг нь 40 юань болно.

Ийм арга замаар 300 юанийн үнэ бүхий нэвтэрхий толь бичгийг ердөө 60 юаниар зарж, оюуны өмчийн хулгайчид нь асар их ашиг олсон байдаг. Хулгайн ном хэвлэлтэй холбоотой асуудал нь зөвхөн зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал төдийхөн биш юм. Хуулбарласан ном хэвлэл нь чанарын хувьд маш их доголдолтой, сканнер нь хазгай муруй, хэвлэлтийнхээ үйл ажиллагааг хялбаршуулсан байдаг ажээ. Шанхай хотод хоёр хоногийн энэ үйл ажиллагааны дотор сэжиг бүхий зургаан этгээдийг баривчилжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.