“Алтан мужийн дайчид” 13 дараалан ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн улирлын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр долоон тоглолт болж, шилдэг багууд ээлжит ялалтаа байгууллаа. Сүүлийн 12 тоглолтонд босоо байсан “Голден Стэйт Уорерз” Миннеполис хотод “Миннесота Тимбер Уолвез” багийн эсрэг тоглосон. Залуу бүрэлдэхүүнтэй хоёр шилдэг багийн тулаанд талбайн эздээс А.Уиггинс 21 оноо, С.Моххаммед 14 оноо, Т.Янг 13 оноо, С.Брувер 10 оноо авчээ. Харин зочин багаас С.Карри 21 оноо, 7 оновчтой дамжуулалт, К.Томпсон 21 оноо, С.Ливингстон, М.Спейжитс нар 12 оноо, Д.Грин 10 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүлсэн байна. Эцсийн мөчид 102:86-гаар “Алтан мужийн дайчид” улирлын 18 дахь ялалтаа байгууллаа.

Энэ өдрийн бусад тоглолтын хувьд “Атланта Хаукс”-“Индиана Пэйзерс” 108:92, “Вашингтон Визардс”-“Бостон Селтикс” 133:132, “Клевлэнд”-“Кавалейрс”-“Бруклин Нэтс” 110:88, “Торонто Рэпторс”-“Денвер Нагеттс” 112:107, “Сакраменто Кингз”-“Юта Жаз” 101:92, “Лос Анжелес Клипперс”-“Финикс Санс” 121:120-оор тус тус хожсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.