Онгоцны ослоор гэртээ байсан бүсгүй хоёр хүүхдийн хамт амь үрэгджээ

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Мэрилэнд муж улсын Гейтерсберг хотын орон сууцны нэгэн байшинг бага оврын нисэх онгоц мөргөж сүйрсэн осол гарчээ. Уг ослоор нисэх онгоцонд явсан зургаан хүн, онгоц мөргөсөн хоёр давхар байшинд байсан гурван хүн амь үрэгдсэн байна.

Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Пол Старкын мэдээлсэнээр, нисэх онгоц байшин мөргөн сүйрэх үед гэртээ байсан 36 настай Мэри Жеммел, Коул  болон Девон нэртэй хоёр хүүхдийн хамт амь үрэгдсэн аж. Тэдний цогцосыг хоёр давхар дахь ванны өрөөнөөс олсон байна. Сүйрлийн улмаас байшин бүхэлдээ галд автсан учир эх нь хүүхдүүдээ аврахын тулд аль найдвартай гэж үзсэн газраа орсон байх магадлалтайг цагдаагийн газраас тэмдэглэсэн аж. Харин энэ үед өрхийн тэргүүн сургуулийн насны охидуудынхаа хамт гэртээ байхгүй байсан гэнэ.

Байшин бүхэлдээ шатаж байхад харин ойр хөршийн байшин барилгууд хол зайтай байсан учир эвдрэл сүйрэл гараагүй байна.

AP агентлагийн мэдээлсэнээр, нисэх онгоцыг Health Decisions компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, доктор Майкл Розенберг жолоодож явсан бол өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр тэрээр 2010 оны гуравдугаар сард Гейтерсберг хотноо сүйрсэн өөр онгоц жолоодож явсан болж таарч байгаа аж. Ослоор сүйрсэн нисэх онгоц Бразилийн Embraer компанид бүтээсэн EMB-505 Phenom 300 маркийн онгоц бөгөөд одоогоор хар хайрцагны бичлэгийг судалж эхэлсэн бөгөөд урьдчилсан таамгаар нисэх онгоц ослын буулт хийх гэж явсан байж магадгүй байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.