Голландын лигт томчууд тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Голландын шигшээ баг дэлхийн шилдэгт ордог. Мөн клубууд нь Европын дэвжээнд бахархам амжилт гаргаж байсан. Харин 2000 оны эхээр Голландын лиг уналтанд орж өнөөдрийг хүртэл томоохон амжилт үнэрлээгүй л байна. Тус улсын дээд лигийн 15-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. “Аваргуудын лиг”-т дөрвөн удаа түрүүлсэн “Аякс” талбай дээрээ “Вилльем II” багийг 5:0-ээр бут ниргэсэн бол 1988 оны буурал тивийн шилдэг клубээр шалгарсан “ПСВ Эйндховен”, “Дортретч”-ыг гэрт нь 3:1-ээр буулган авлаа.

Лигийн тэмцээнийг “ПСВ” 34 оноотой тэргүүлж, “Аякс” 33 оноотой араас нэхэж байна. Мөн “Фейноорд”, “АЗ Алкмаар” багууд 27 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа аж.

Голландын дээд лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.