Тэнэгрэлийн өвчний гол шалтгаан нь юу вэ?

Twitter Print
2021 оны 04-р сар 12-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Тэнэгрэлийн өвчний гол шалтгаан нь юу вэ?

Уламжлалт анагаах ухааны онолоор авч үзвэл тэнэгрэлийн өвчний гол шалтгаан нь хий махбодын бэлгэ чанарт эмгэг өөрчлөлт орсонтой холбоотой юм.

Уламжлалт анагаах ухаанд: “Нялх, хүүхэд насанд бадганы, идэр залуу насанд шарын, хөгшин насанд хийн бэлгэ чанар давамгайлна” гэж үздэг. Хүн хөгшрөх тусам долоон тамир, бодисын солилцооны үйл ажиллагаа доройтож, хийн бэлгэ чанар давамгайлж ирдэг.

Хүний бие эхийн хэвлийд тогтож, бүрэлдэх цагаас эхлэн үндэс тав, гишүү тав нийт 10 хий үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд эдгээр нь 100 наслахад арав арван жилээр аажмаар үйл ажиллагаа нь доройтоно гэж үздэг.

70 насанд амь баригч хий, дээш гүйгч хий, түгээгч хий, гал тэгшитгэгч хий, уруу арилгагч хий, нүдний хий, чихний хий гэсэн долоон хийний үйл ажиллагаа доройтоно гэсэн үг.

Тиймээс 70 наснаас эхлээд бие махбодын хөгшрөлийн үйл явц жинхэнэ утгаараа явагдаж эхлэнэ. Хийн 20 бэлгэ чанарын 70 хувь нь хямарч эхлэнэ гэсэн үг.

Ийнхүү байгалийн жам ёсоор хүний биед хийн асар том өөрчлөлт явагдах боловч бид хийн эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Наад зах нь бага, залуу наснаасаа эхлээд бие махбодоо өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд бүрэн эмчилдэг байх хэрэгтэй.

Өөрийн биедээ арчилгаагүй, олон эд эрхтэний эмгэг өвчнийг олон жил биедээ тээж явсны улмаас бие махбод нь наснаасаа эрт хөгшрөх явдал байна. Энэхүү хийн эмгэгээс шалтгаалсан эмгэгүүдийн нэг нь тэнэгрэлийн өвчин юм.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.