
Дарсны амтыг мэдрэхэд хундаганы хэлбэр, мөн шилбэний өндөр хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.
Харах
Дарсыг хундагалаад тойрох хөдөлгөөнөөр эргүүлэн харахад буцаж урсахдаа өтгөн, удаан урсаж байвал хөгшин дарс гэж үздэг бол шингэн хурдан буцаж урсаж байвал залуу дарс гэж тодорхойлдог.
Үнэрлэх
Дарсыг шинжихдээ хундаганд хийж байгаад бага зэрэг тойрох хөдөлгөөнөөр эргүүлээд үнэрлэдэг гэж бараг хүн бүр л мэднэ. Хэрэв танд алим, зөгийн бал, бага зэргийн халуун ногоо болон царс мод үнэртэж байвал сайн дарс гэсэн үг.
Амтлах
Та дарсаа эргүүлээд үнэртлээ. Харин юм мэдрэгдэхгүй байвал багахан амсаад үз. Зүгээр нэг балгах биш амандаа байлган, хэлээ мэдрэхийг хичээ.
Сайн дарсны тухайд чихэрлэг болон гашуун амт нь яг тэнцүү таарсан байдаг бөгөөд уусны дараа дарсны гол түүхий эд болох чавга, үхрийн нүд, интоор, бөөрөлзгөнө, усан үзмийн амт нэлээн удаан хугацаанд аманд амтагдсаар байдаг юм.
Өөрт тохирох амтыг олоорой
Хүн бүрийн амтлах мэдрэмж, сонирхол өөр. Нялуун, чихэрлэг дарсанд дуртай хүн байхад хуурай дарсанд ч дуртай хүн байна. Тиймд хэн нэгний гоё гэсэн дарс бүрийг авч уугаад байх нь буруу юм.
Та бүх хүмүүсээс өөрөөр амталж мэдрэх учраас өөрийн сонирхож байгаа төрлөөсөө хэд хэдийг сонгоод, харьцуулаад үзэхэд буруудахгүй гэж зөвлөмөөр байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.