Эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгаа

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 18:51 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс 10 хувь жижиг байдаг нь эрт батлагдсан билээ. Тийм учраас эрэгтэй хүн арай илүүг гүнзгий сэтгэж чаддаг ч эмэгтэй хүнээс түрүүлж, сэтгэх чадавхи нь буурдаг ажээ. 

Хэсэг хүмүүсийг эрэгтэй эмэгтэйгээр нь тус тусад нь ой тогтоолтын бодлого бодуулсан байв. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг нэг дэлгүүрийн гадуур дотуур явуулж хэсэг хугацааны дараа асуухад эрчүүд дэлгүүр хүрэх хоорондын зай, байрлал, эргэдэг тойрог гэх мэтийг санаж байсан бол эмэгтэйчүүд тэмдэгт, дэлгүүрийн цонхны хэлбэр дүрсийг бүгдийг санаж байсан байна.

Эмэгтэйчүүд харсан биетийн хэлбэр хэмжээг бүүр хойно сайн санадаг байхад эрчүүд урд нь уншсан мэдээллээ мартахгүйгээр барахгүй унших явцдаа хариу үйлдэл хийх тухай бодож амждаг байна. Эрчүүдийн тархи шинжлэх ухаанд, эмэгтэйчүүдийнх хүмүүнлэгийн ухаанд амжилт олох магадлал өндөр байна. Өдөрт эмэгтэй хүн эрэгтэй хүнээс гурав дахин их ярьдаг ба цочих үедээ хариу үйлдлийг 20 секундын дараа сэтгэдэг бол эрчүүд тэр дор нь ямар үйлдэл хийхээ бодчихдог гэнэ. 

Эмэгтэй хүний тархи хүчтэй ажиллах үедээ глюкозыг ихээр шатааж байдаг. Эрчүүд эхлээд сонссоны дараа шийдвэр гаргахыг зорьдог бол эмэгтэйчүүд бүр эсрэгээрээ шийдвэрээ гаргачихаад бодож эхэлдэг учраас эрэгтэй, эмэгтэй хүний тархи байгалиасаа ялгаатай байдгийн учир энэ бололтой. Нэгэн сонирхолтой судалгаа хийхээр гудамжинд хүүхдийн эрээн бөмбөгийг тавьжээ. Гэтэл эрчүүд холоос харуутаа алхаагаа хурдасган ирүүтээ өшиглөчихөөд яваад байв. Харин эмэгтэйчүүд цээжиндээ тэврээд эзнийг нь хайн хэсэг зогссон нь ихэнх хүмүүст ажиглагдсан байдаг. 

Байгалиасаа хүйсийн ялгаа үүнд оршдог аж.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.