Олон улсад сэтгүүлчдийг дарамтлах, сүрдүүлэх явдал улам нэмэгджээ

Twitter Print
2022 оны 02-р сар 10-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдээлснээр 2021 онд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн тоо өмнөх жилүүдийнхээс буурсан ч сэтгүүлчдэд ирэх дарамт шахалт огцом нэмэгджээ.

Олон Улсын Сэтгүүлчдийн холбооноос жил бүр гаргадаг тайланд бичсэнээр 2021 онд халдлага, дэлбэрэлт, зэвсэгт мөргөлдөөний үеэр 47 сэтгүүлч амиа алдсан нь өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлт бөгөөд 2020 онд 65 сэтгүүлч амиа алджээ.

2021 онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо буурсан ч сэтгүүлчдийг дарамтлах, сүрдүүлэх, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлэх явдал огцом нэмэгдсэн болохыг Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны тайланд онцолжээ.

Тайланд бичсэнээр 2020 онд хууль сахиулагчид 235 сэтгүүлчийг баривчилсан бол 2021 онд 365 сэтгүүлч бэлтгэсэн мэдээ мэдээлийнхээ улмаас баривчлагдсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлөхийг оролдсон явдал байсан гэжээ.

Олон Улсын Сэтгүүлчдийн холбооноос мэдээлж байгаагаар сэтгүүлчдийг зөвхөн жагсаал цуглаан, коронавирусын цар тахал зэрэг олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээ мэдээлэл хүргэснийх нь төлөө баривчилж, гэмт хэрэгт буруутгасан аж.

Түүнээс гадна 2021 онд Pegasus нэртэй тагнуулын программ хангамжийн тусламжтайгаар сэтгүүлчдийг гар утсаар нь дамжуулан тагнаж, сэтгүүлчдэд халдаж байсан болохыг тогтоожээ.

2021 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн дотор 7 эмэгтэй сэтгүүлч байсан ба Олон Улсын Сэтгүүлчдийн холбоо эмэгтэй сэтгүүлчдийг цахимаар мөрдөн мөшгих, сүрдүүлж заналхийлэх явдлыг буруушааж, уг явдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авахыг улс орнуудаас шаарджээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.