Кофены хэрэглээ хэтрэх

Twitter Print
2022 оны 05-р сар 07-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

КОФЕНЫ ХЭРЭГЛЭЭ ХЭТРЭХ

2-3 аяга кофе өдөрт уух нь ок. Харин каффэйний хэтрүүлсэн хэрэглээний үр дүн: тархины гэмтэл, бөөрний болон зүрхний гэмтэл.

* 21 настай нэгэн оюутан залуу шөнөжин шалгалтандаа бэлдэж хонохдоо 4 данх кофе буюу 7.6 литр хар кофе ууснаас болж ухаан алдан түргэнээр эмнэлэгт хүргэгджээ.

Кофенд агуулагддаг сэргээгч бодис буюу каффэйн нь таарсан хэмжээгээр хэрэглэхэд тархины сигналуудыг идэвхжүүлж мөн адреналин гормон ялгаруулдаг. Ингэснээр хүн илүү сэргэг болж, хийж байгаа зүйлдээ илүү төвлөрч чаддаг.

* Харин кофег хэтрүүлж хэрэглэвэл булчин шөрмөс чангарч татах, зүрхний хэм алдагдах, биеийн температур ихсэх, хөлс ялгарах, толгой өвдөх, ядрах гэх мэт сөрөг нөлөөнүүдийг дагуулдаг.

* Тэр залуугийн хувьд каффэйн хэтрүүлж хэрэглэсэн гэдэг үг багадна. Ганцхан шөнийн турш 7.6 литр хар кофе уусан учир түүний шээс нь хүртэл бор өнгөтэй болсон байв. Тэр өнгө нь кофены өнгө шээсээр дамжсан хэрэг биш бөгөөд харин биеийн температур хэт ихссэнээс үүдэн кали минералын дутагдалд орж, булчин нь уураг болон задарч бөөрөөр дамжиж, бөөрний гэмтэл үүсэн шээсээрээ уургаа алдаж буй байдал юм. (Hypokalemia + Rhabdomyolis)

Эмч нар түүнд нэн даруй зүрх тайвшруулах тариа болон эрдэс бодисыг нь нөхөх дусал хийж шуурхай амийг аварсан бөгөөд жаахан удсан бол оройтох байв.

Доктор Билгүүн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.