А. Лукашенкогийн хүү АНУ, Европын холбоо болон Канадын хоригт оржээ

Twitter Print
2021 оны 12-р сар 03-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Сангийн яам Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж, 12 байгууллага, 20 иргэнийг хориг арга хэмжээндээ нэмсэний дотор Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дунд хүү Дмитрий Лукашенко багтжээ. Беларусийн эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлсэн нь Беларусь-Польшийн хил дээр үүссэн цагаачлалын хямралтай холбоотой бөгөөд Вашингтон болон Брюссель уг хямралд Минск буруутай хэмээн үзэж байгаа билээ.

Бизнес эрхлэгч, Ерөнхийлөгчийн спорт клуб төр, олон нийтийн төв нэгдлийн дарга, Беларусийн Олимпын хорооны гишүүн Дмитрий Лукашенког авлигад холбогдсон дээд албан тушаалтны ойрын хүн гэсэн үндэслэлээр хориг арга хэмжээнд багтаажээ.

АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр Дмитрий Лукашенкогийн ах Виктор, эцэг Александр Лукашенко нар 2006 оноос хойш АНУ-ын хоригт байгаа ба Дмитрий Лукашенко 2021 оны 6-р сараас хойш Европын холбооны хоригт байгаа аж.

АНУ-тай зэрэгцэн Их Британи, Канад, Европын холбоо мөн л Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлжээ. Канадын Гадаад харилцааны яамны албан ёсны сайтад бичсэнээр Ерөнхийлөгч А. Лукашенкогийн хүү Дмитрий Лукашенко мөн адил Канадын хоригт багтжээ.

Канадын хоригт нийт 24 хүн, 7 байгууллага нэмэгджээ.

АНУ, Канад, Их Британи, Европын холбоо нь Беларусийн эрх баригчдаас хууль бус цагаачдын урсгалыг зогсоох, улс төрийн хоригдлуудыг суллах, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр сөрөг хүчнийхэн, ард иргэдтэйгээ зөвшилцөлд хүрч, ардчилсан шударга сонгууль зохион байгуулахыг тус тус шаардаж байгаа аж.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.