
Х О Л Е С Т Е Р И Н
Холестерин нь элгэнд (80%), нарийн гэдсэнд(20%) бий болдог. Холестерин бүх эсийн бүрэлдэхүүнд ордог, тиймээс организмын бодисын солилцооны бүх процесст оролцдог. Холестерин нь антиоксидант шиг үйлчилгээтэй бодис бөгөөд организмд хорт бодис их болсон үед эсийг гэмтэхээс хамгаалдаг байна. Мэдрэлийн эсийн миелинэн бүрхүүлийн 27% нь холестерин байдаг. Энэ бүрхүүл гэмтэхэд хэсэг газар мэдээгүй болох юмуу цаашилбал мөчний мэдээ алдагдах, саатай болох аюул бий.
Хүний тархи биеийн жингийн 2-3% байдаг харин тэнд хүний биеийн бүх холестериний 25% нь байдаг. Холестерин нь цөс үүсэхэд оролцоно, мөн гормон бий болоход оролцдог. Прегненолон гэдэг бодис үүсгэж үүнээс нь кортизол, адреналин, тестостерон, эстроген, прогестерон, Д витамин бий болдог. Өөх тостой хүнс хэрэглэж байна уу үгүй юу гэдгээс үл хамааран хүний биед хоногт 0,5- 1 гр холестерин бий болж байдаг.
Холестерин цусанд орж уургийн молекултай нэгдэж организмд үүссэн жижиг шархнуудыг нөхдөг үндсэн үүрэгтэй.
Холестеринийг тос гэдэг боловч химийн бүтцийн хувьд алкогольд хамаарна, усанд уусдаггүй. Усанд уусдаггүй учраас эсийн гадаргууг организмд болж байгаа химийн болон бусад нөлөөнөөс хамгаалж байдаг.
Жирэмсэн эхийн урагт холестериний синтез явагдахгүй удвал ураг зулбадаг.
100 шахуу жилийн өмнө Оросийн эрдэмтэн Николай Аничков туулайг өөхтэй махаар хооллож гол судсанд нь хатуурал үүсгэж "холестерин" гэдэг шинэ ойлголт бий болгосон. (Туулай мах иддэггүй, тиймээс өөхтэй мах түүний физиологийн эсрэг үйлдэл болдог ба тэр амьтанд өмнө байгаагүй шинэ өвчин эмгэг бий болгодог).
1953 онд Ancel Keys холестериний онолыг дахин гаргаж ирсэн. Үүнийг нь эмийн корпорацууд дэмжиж холестеринийг багасгах эм гэдэг шинэ давалгаа үүссэн. Ингээд холестериний онолыг эсэргүүцсэн эрдэмтдийг замаасаа зайлуулж шигдээсийн үндсэн шалтгаан бол холестерин гэж ярьж сурталчилж "зүрхний өвчнөөс хамгаалах хоолны дэглэм" гэх мэт олон компант ажил явуулсан. Үүний уршгаар дэлхий даяараа холестерин аюултай гэсэн ойлголттой болсон.
Холестеринийг багасгаад, зүрхний эмчийн бичсэн эмийг хэрэглэхээр шигдээсийг эмчилдэг, эсвэл дахин шигдээс болохоос баталгаатай хамгаалж чаддаг бол өнөөдөр би үүнийг бичиж суух ямарч шаардлагагүй.
Амьтны гаралтай өөх тос шигдээс үүсгэдэг талаар 1950-д оноос хойш маш олон судалгаа хийгдсэн. Ямарч судалгаа үүнийг баталж чадаагүй.
Харвардын их сургуулийнхан 350 мянган хүнийг хамруулсан өмнө хийгдсэн судалгаануудад дахин мета анализ хийж үзээд амьтны гаралтай өөх тос их хэрэглэдэг хүмүүст судасны хатуурал бага үүсдэг юм байна гэсэн дүгнэлт хийжээ.
2014 онд Кембрижийн их сургуулийнхан өмнө хийгдсэн 18 улсын 600 мянган хүн дээр хийсэн 72 судалгаанд мета анализ хийж өөх тос хэрэглэдэг хүмүүс бусдаас илүү зүрхний өвчнөөр өвчилдөг гэдэг нь батлагдахгүй байна гэсэн дүгнэлт хийжээ.
Өөр нэг судалгаанд Францчууд Европ тивд хамгийн өндөр холестеринтай мөртлөө хамгийн бага шигдээс болдог гэнэ.
Хамгийн том судалгаа ДЭХБ-н санхүүжилтээр хийсэн MONICA/Monitoring of trends and determinants in cardiovascular desease/, 113 эрдэмтдийн баг дэлхийн 27 улсад (АНУ, Австрали, Хятад, Япон, Европ тивийн улсууд) 20 жил үргэлжилсэн судалгаа хийсэн. Уг судалгаагаар зүрхний шигдээсийн үндсэн шалтгааныг олох, өөх тосноос хамааралтай болохыг батлахыг гол зорилго болгосон. Гэтэл үндсэн шалтгааныг тогтоож чадаагүй, өөх тосноос хамааралтай эсэхийг баталж чадаагүй.
Энэтхэгийн судлаач Dr. Malhotra 1сая гаруй төмөр замын ажиллагсад дээр 5 жилийн хугацаанд зүрхний өвчний судалгаа хийжээ. Энэ хугацаанд өмнөд хэсэгт байдаг Мадрас мужаас 100 мянган хүнээс 135 хүн зүрхний өвчнөөр нас барсан бол хойд зүгийн муж болох Пенжабын орчмоос 100 мянган хүнээс 20 хүн нас барсан байжээ. Үүнээс харвал мах өөх иддэг хойд мужийн хүмүүс мах өөх иддэггүй өмнөд мужийнхнаас 7 дахин бага зүрхний өвчнөөр нас барсан дүн гарч байна.
1984 онд Сан Диего хотод бүх Америкийн зүрхний эмч нарын холбооны хурал болж холестериний норм 240 байсныг 200mg/dl (5,8 mmol/l) болгосон. Хурлын засарлагаанаар хурал тэргүүлэгчдийн ойролцоо зогсож байсан нэг эмэгтэй санамсаргүй тэдний яриаг сонсоод сүүлд энэ тухайгаа өөрийнхөө номонд холестериний норм гэдэг чинь ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй юм байна (ийм их ярьдаг мөртлөө) гэж гайхаж бичсэн байдаг гэнэ. Энэ эмэгтэй бол транс тосны судалгааг хийсэн, тосны үйлдвэрлэгч нарт худалдагдаагүй гэдгээрээ алдартай нэрт биохимич Dr. MERҮ ENIG байсан юм.
Холестерин нь 200mg/dl-с их байж болохгүй гэдгийг баталсан ямарч судалгаа байдаггүй. Шигдээс болсон хүмүүсийн 75% нь холестерин ихсээгүй байдаг гэнэ.
Эрдэмтэд 1994 онд судасны хатуурлын бүтцийг судлаад "THE LANCET" сэтгүүлд хэвлүүлжээ. Судасны хатуурлыг 12 төрлийн бодис бүрдүүлдэг ба хамгийн их нь кальц, хоёрдох нь омега-6 (ургамлын тос) байсан, харин амьтны гаралтай буюу ханасан тосны хүчил огт байгаагүй байна.
Европын зүрхний эмч нарын холбоо( ECS ), Европын судасны хатуурлын холбоо (EAS ) - энэ 2 байгууллага зүрхний өвчинтэй тэмцэх талаар арга зүйн зөвлөгөө улс орнуудад өгдөг, гэхдээ холестеринийг заавал буулгах ёстой гэж зөвлөдөг, тэр битгий хэл сахарын өвчний 2-р хэлбэрийн үед холестеринийг буулга гэж зөвлөдөг. Тэгэхээр хэний төлөө байгууллага болох нь ойлгомжтой биздээ. JAMA (Journal of American Medical Association)-сэтгүүлд 1987 онд гарсан Framingham Revisted нэртэй нийтлэлд холестетинийг 1mg/dl-р багасгахад шигдээс 11% ихэсдэг гэжээ.
Өөр нэг судалгаанд холестиринийг 160mg/dl (3,6mmol/l)-аас бага болговол зүрхний өвчнөөр нас баралт улам ихэсдэг гэж баталжээ.
Мексикчүүд болон Финляндчуудын тосны хэрэглээ нь адил мөртлөө Финляндчууд Мексикчүүдээс 5 дахин их шигдээсээр өвддөг байна. Европ тивд Итал, Испани, Франц улсад шигдээс хамгийн бага Скандинавын орнуудад хамгийн их байдаг. Тэгэхээр өөх тос биш өөр шалтгаан байна гэдэг нь ойлгомжтой байгаа биздээ
Холестерин багатай хүмүүсийн аз жаргалын гормон болох серотонин бага ялгардаг ба энэ нь сэтгэл гутрал цаашилбал амиа хорлоход хүргэдэг.
Зарим нярайд холестерин бий болдоггүй үүнийг Smith-Lemlie-Opitz-н хам шинж гэдэг ба ийм хүүхдүүдэд ходоод гэдэсний өвчин, харааны гажиг, өсөлт удаашрах, үе мөчний гажиг хөгжил, аутизм их тохиолддог.
Холестерин багатай хүмүүс цус багатай, байнга ядардаг, гормоны өөрчлөлттэй, бэлгийн сулралтай, үргүй, аутоиммунный өвчнөөр өвчлөмтгий, мэдрэлийн ямар нэг өвчтэй, сэтгэцийн хямралтай, шигдээс болон цус харвалтад илүү өртөмтгий байдаг гэсэн судалгаа бий.
Хавдрын өвчтэй 603 хүний холестеринийг үзэхэд бүгд холестерин багатай байжээ.
Хавдрын сүүлийн шатанд байгаа өвчтөнүүдийн холестерин багатай нь түрүүлж нас бардаг. Холестерин ихтэй настай хүмүүсийн ой ухаан илүү сайн байдаг. Холестерин багатай хүмүүс Альцгеймерийн өвчнөөр амархан өвчилдөг.
Настай хүмүүсийн холестерин багатай нь түрүүлж нас бардаг байна.
Зүрхний шигдээс болж эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн холестерин ихтэй нь амьд үлдэх магадлал ихтэй байдаг гэсэн судалгаа бий.
Холестерин зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан болдог гэдгийг баталсан судалгаа одоо болтол байхгүй байгаа.
Өөх тос холестеринийг ихэсгэдэг болохыг ямарч судалгаа батлаагүй.
Холестерин судасны хатуурлын шалтгаан болдог гэдгийг баталсан судалгаа байхгүй.
Холестериныг багасгаад шигдээсээр өвчлөхгүй гэдгийг баталсан судалгаа байхгүй.
Холестерин гэж эрүүл мэндийн том дайсан байдаг, холестерин багатай хоол нь эрүүл хоол гэх мэт худлаа яриа дэндүү их газар авсан байгаа. Энгийн хүн ингэж ярих нь дүүрч, харин эмч хүн ингэж яриад бусдыг байтугай өөрийгөө ч шигдээсээс хамгаалж чадахгүй шүү.
Холестерины тухай энэ олон худлаа яриаг хэзээ болих вэ?
Судасны хананд үрэвсэл үүсгэж, судсыг гэмтээдэг шалтгааныг эмчлэх ёстой. Харин холестеринтэй тэмцэх нь салхин тээрэмтэй байлдаж байгаатай адил ямарч үр дүнгүй, худлаа арга байдаг. Үүнээс болж зүрхний өвчин N1 үхэлтэй өвчин болсон ба холестеринийг шигдээсийн үндсэн шалтгаан гэж үздэг болсон 1950-д оноос хойш жил бүр үхлийн тоо нэмэгдэж ирсэн байдаг. Худлаа онолоор зөв эмчилгээ хийхгүй гэдгийн баталгаа энэ юм.
Холестерин нь судасны хананд үүссэн үрэвсэл, шарханд наалдаж судас цоорч цус алдахаас хамгаалдаг бөгөөд энэ нь организм өөрийгөө нөхөн төлжүүлж бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд хийж байгаа үйлдэл юм.
Холестерин нь бидний дайсан биш, харин ч бидний төлөө заяасан бурхны бэлэг гэж ойлгож, холестерин байгаад баярлах ёстой.
Тиймээс холестеринийг судалсан эрдэмтэд холестерин бол нохойтой адил хүний сайн нөхөр, түүнтэй тэмцээд хэрэггүй гэж хэлсэн байдаг.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.