Цахим ертөнц өшөө авах хэрүүлийн талбар биш

2014 оны 12-р сар 08-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Цахим ертөнцийн хөгжил манай улсад сайн ч, саар ч зүйлийг дагуулж буй. Цахим ертөнц хэн нэгнээс өшөөгөө авч болох хамгийн том хэрэглүүр болсон талаар иргэд ярих болсон. Хэн нэгэнд шарлахсан, атаархсан, хорлох гэсэн, хариугаа авах гэсэн үйлээ олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк, твиттер ашиглан олонд хүний нэр хүндийг гутаах үнэн, худал мэдээ мэдээлэл түгээж байна. Сүүлийн үед олны танил эрхмүүд ч цахим сүлжээгээр бие биенийхээ нэр хүндийг гутааж, хэрүүлийн талбар болгох болсон нь залуучууд болон иргэдэд сөрөг үлгэр дуурайллыг хүргэж буй юм.

Та яг одоо хэн нэгний зургийг нь зөвшөөрөлгүйгээр хуулж авч өөр зүйлд ашиглах гэж байна уу, эсвэл хэн нэгэнд уурласандаа болон өөр бусад шалтгаанаар түүний талаар таагүй мэдээллийг олон нийтэд тараах гэж байна уу, тэгвэл энэ үйлдэл тань зөв эсэхийг дахин нэг бодож үзэхийг зөвлөе. Та хууль зөрчих гэж байгаа юм биш биз.

Ял шийтгэл гэдэг хүний амьдралд авч болох хамгийн том хар толбо учраас хэсэгхэн зуурын уур бухимдал, үзэн ядалтаас болж насан туршдаа харамсах зүйл хийхгүйн тулд өөрөө болон найз нөхөддөө энэ талаар сануулж байгаарай.

Та хууль зөрчсөн юм биш биз таны дээрх буруу үйлдэл хуулиар юу гэж зохицуулагдсаныг үзье.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох"
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111 дүгээр зүйл "Гүтгэх"
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэгддэг байна.

 

А.Алтанзул, www.undesten.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.