Х.Тэмүүжин хэнтэй тэрсэлдэхийг хүсэв

Twitter Print
2014 оны 12-р сар 08-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимыг бvрvvлэхээр АН, МАН-ынхан нэг хөнжилд лавхан шургацгаан ичиж нэрэлхэлгvй наймаалцаж, саяхан л давхар дээлтнvvдтэй эмэгчин, эрэгчнээ vзэлцэж явсан нэгэн хvртэл “Жендерийн талаа аваад vзсэн ч Хvнс хөдөө аж ахуйн сайдад би тохирно” гэж зvтгэсээр санасандаа хvрэхэд ганцхан алхам дутуу vлдэв. Шинэ Засгийн газар бvрдэж, элгээр нь хэвтvvлсэн эдийн засаг, санхvvгийн асуудлаа хөөцөлдөх цаг ойртож байгаа нь сайшаалтай ч зарим асуудлыг наана нь ярилцаж зах зухаас нь учрыг олохгvй бол болохгvй санагдана. Хууль зvйн сайдын vvрэг гvйцэтгэгч Х.Тэмvvжин хоёр сая ам.дол­­ларын хээл хахуулийн шинжтэй ноцтой баримтыг олон ний­­тийн цахим сvлжээгээр цацаж, нийгэм даяар баахан хардлага сэрдлэг, сэжиг таавар өрнvvлчихээд өөрөө таг чимээгvй болоод хэдхэн хонож байна. Тухайн vед Х.Тэмvvжин сайд “Хуулийн нэр, хуулийн байгуул­­лагын сvр хvчээр баялаг бvтээгч­­дийг дээрэмдэх-авилгын хэмжээ” хэмээх тайлбартай Голомт банкны гурван ширхэг маягтыг дэлгэн vзvvлсэн бөгөөд хоёр сая ам.доллар шилжvvлэгч нь иргэн Б.Алтантуяа, “NRI LLC” гэсэн тамга тодорхой харагдаж байсан.

Тэгээд ч “NRILLC” буюу NRI Corporate Hotels ХХК нь “Алтан дорнод Монгол” компан­­ийн захирал Т.Ганболдын мэдлийн компани гэдэг нь удалгvй олонд тодор­­хой бол­­сон. Х.Тэмvvжин сайдын олонд дэлгэсэн хоёр сая ам.долларыг шилжvvлсэн огноо нь 2012 оны 11 дvгээр сарын 26-ны өдөр байж. Тэгвэл олонд “Хамар Ганболд” нэрээр алдаршсан Т.Ганболд нь 2011 онд С.В.Паушокоос “Алтан дорнод монгол”, “ Востокнефтегаз”, ”Бумбат алт” гэсэн гурван компанийг нийтэд нь 300 гаруй сая ам.доллараар худалдаж авс­­наа тухайн vедээ албан ёсоор мэдэгдэж байв. Энэхvv 300 сая ам.долларыг тэрбээр Анг­­лийн Виржи­­нийн аралд бvртгэлтэй өөрийн мэдлийн компани, гадаадын банкнаас зээлсэн гэж мэдээлсэн байдаг. Харин эл асуудлаар Олон улсын сан­­хvvгийн байгуул­­лагаас дээрх мөн­­гөний эх vvсвэрийг шал­­гаж өгөөч гэсэн хvсэлтийг АТГ-д ирvvлсэний дагуу Т.Ганболдод 2012 оны хоёрдугаар сард Эрvvгийн хэрэг vvсгэн саатуулж, хоёр сар орчим хорьсны эцэст гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй гэдэг vндэс­­лэлээр цагаат­­гасан байдаг. Харин долоон сарын дараа дээрх хоёр сая ам. доллар Т.Ганболдын компанийн данснаас гарч Х.Тэмvvжин сайдын мэдvvл­­сэн “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сvр хvчээр баялаг бvтээгчдийг дээрэмд­­дэг” албан тушаалтнуудын дансанд орсон байх тун магадлалтай болоод байгаа юм.

Яах аргагvй энэ ноцтой баримтыг Засгийн газар солигдох эгзэгтэй мөчид дэлгэн тавьснаараа Х.Тэмvvжин сайд хэнтэй тэрсэлдэхийг хvсэв. Урьд нь яагаад хоёр жил таг дуугvй явсан юм гээд олон ноцтой асуулт урган гарч ирж байна. Яг энэ асуудал­­тай холбогдуулан Монгол Улсын Эрvvгийн хуульд юу гэж заасныг сонирхвол Эрvvгийн хуулийн долдугаар бvлгийн 39-ийн дөрөвт “Гэмт хэргийг vл мэдээлсэн, нуун дарагдуулсан бол Эрvvгийн хариуц­­лага хvлээлгэнэ” хэмээн тун тодорхой заасан байна. Ингэхээр Х.Тэмvvжин сайд хуулийн байгууллага, тvvний сvр хvчтэй албан тушаалтны гурван тэрбум, зургаан зуун сая орчим төгрөгийн асар их хээл хахуулийн хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан буруутай vйлд­­лээрээ Эрvvгийн хариуц­­лага хvлээх нь тодор­­хой болж байна.

Харин Зас­­гийн газар солигдож байгаа энэ шилжилтийн vед гэм буруутай ал­­бан тушаалт­­нуудын хээл хахуу­­лийг зориг­­тойгоор илч­­лэн нот­­ловол Монгол­­ын нэн шинэхэн тvvхэнд тэмдэг­лэгдэн vлдэх шуугиант vйл явдал болох нь тодорхой. Маргааш буюу мягмар гарагийн УИХ-ын чуулганаар томилог­­дож ам­­жаагvй сайд нарын томилгоо хийгдэнэ гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд шөнө хугаслан хийсэн өмнөх хуралдааныг хаахдаа мэдэгдсэн билээ. Тэр ч vvднээс маргааш vлдсэн сайд нар томилогдож таарна. Чухамдаа шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдвал Х.Тэмvvжин сайдын дэлгэсэн тун ноцтой баримт замхран алга болох, магадгvй энэ баримтыг дэлгэсэн өөрт нь ч зарим нэг дарамт шахалт ирэхийг vгvйсгэхгvй. Яагаад гэвэл хэдийгээр шvvхээр орж гэм буруу нь тогтоогдоогvй ч тvvний дэлгэсэн тун ноцтой хээл хахуулийн эзэн холбогдогч хэн рvv чиглэс­­нийг Монгол­­ын нийгэм хэнээр ч заалгахгvй барим тавим таамаглаж, гэм буруутай этгээдийг нэрлэчихээд байгаа.

Байдал ийм л эгзэгтэй, ноцтой байгаа ч энэ баримтыг дэлгэсэн Хууль зvйн сайд асан ус балгасан мэт чимээгvй болчихсон нь нийгэмд хард­­лага, сэрдлэгийн аймшигтай хар манан татуулснаас өөр гялтайх юм vлдээсэнгvй гэж хэлж болно. Асуудлыг нөгөө талаас нь аваад vзвэл Хууль зvйн сайдын албан тушаал, ширээ сандалтайгаа зууралдаж, тvvний суудалд санаархагч нэгэнтэй тэрсэл­­дэхдээ энэхvv ноцтой баримтыг санаатай дэлгэн тавьлаа гэж хардах ч vндэслэл байгаа юм. Тvvнчлэн ийм ноцтой баримт дэлгэн тавьсан ч өөрөө хvчин мөхөстөж, эсрэг этгээд нь хариу довтолгоо эхлvvлбэл Х.Тэмvvжин сайд хvний нэр төрд халдсан хэргээр бас л хэрэгтний ширээнд залрах нигууртай. Энэ талаар Эрvvгийн хуулийн 16 дугаар бvлгийн 111.2-т “Гvтгэлгийг олон нийтэд тараасан, эсхvл дором­­жлох, гvт­­­гэх гэмт хэрэгт урьд ял шийтгvvлсэн этгээд vйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэм­­жээний төг­­рөгөөр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаа­­гаар барив­­ч­­лах ял шийт­­гэнэ” гэс­нээр хариуцлага хvлээх ёстой. Ингэхээр яалт ч vгvй энэ бvхнийг эхлvvлснээрээ дуусгах ноцтой vvрэг, хариуц­­лага Х.Тэмvvжингийн өмнө зог­­сож байна.

Одоохон­­доо өөрийнх нь санаачлан ажил хэрэг болгосон гэрч, хохирогчийг хам­­гаалах vндсэн vvрэгтэй Тахарын алба татан буугд­­чихаагvй байгаа тул өөрийн чинь дэлгэн тавьсан баримт гар­­цаагvй vнэн бол тvvнийгээ Монголын нийгэм, ард тvмний өмнө хамгаалан гарч энэ цаг vеийн баатар болох, аль эсвэл хvн гvтгэсэн хэргээр дээлээ толгой дээгvvрээ нөмрөх хоёрхон сонголтын өмнө Хууль зvйн сайдын vvрэг гvйцэтгэгч Х.Тэмvvжин ирээд байна. Хэрхэхийг гагцхvv тэр л шийдэх болно. Харин эцсийн ганцхан vнэн нь хэнбугай ч Монгол Улсын Эрvvгийн хуулийн өмнө адил тэгш vvрэг, хариуцлага хvлээх л ёстой.

Эх сурвалж:

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.