Ядахад Обамагийн хоолой нь өвдчихөж

2014 оны 12-р сар 08-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед олон хүнд сорилттой тулгарч яваа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн ядахад бас хоолой нь өвдөж зовоож байгаа аж. Түүний эмчийн мэдээлсэнээр, сүүлийн хоёр долоо хоногт ерөнхийлөгчийн хоолой өвдөж байгаа бөгөөд ходоодных нь хүчил улаан хоолойд нь огиулан гарч ирж байгаагийн улмаас хоолойг нь түлж байгаа гэнэ.

Америкийн ерөнххийлөгч үүний улмаас Вашингтоны ойролцоох Мэриленд муж улсын Бетесде хотод орших Уолтер Ридийн нэрэмжит армийн эмнэлэгт шинжилгээ өгсөн бол "Ходоодны хүчил ихсэх өвчний үед тохиолддог зөөлөн эдийн гэмтэл" гэсэн онош тодроод байгааг түүний эмч, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний ахмад Ронни Жексон мэдээлж эмчилгээ хийх шаардлагтай байгааг тэмдэглэжээ.

Ходооны хүчлийн рефлюкс буюу хүчил ихдэх нь тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх болон хоолны дэг алдагдсанаас шалтгаалан өдөөгддөг өвчин бол Обама цагтаа архаг тамхичин байсан, харин сүүлд энэ зуршлаа никотинтой бохь зажлах арга замаар дардаг болсон аж.

АНУ-ын ерөнхийлөгч харин хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард эмнэлгийн зайлшгүй үзлэгт орсон бөгөөд түүний эмч Жексон тухайн үед 53 настай ерөнхийлөгчийг эв эрүүл байна гэж мэдэгдэж байжээ. Барак Обама харин өөрийн эрүүл саруул байдлыг байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, тамхинаас гарсан явдалтай холбоотой гэж үздэг аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (175.211.106.5) 2014-12-09 11:53
      • 0
      • 0

      togooch n yu ogchood yavchihvaa

      Хариулах

    • Зочин

      (49.0.132.250) 2014-12-08 14:16
      • 0
      • 0

      Туж гадил идээд, өтгөн хар кофе уугаад байхаар тэгнэ шүү дээ. Мах идэж гэж би чамд хэлээ биз дээ? Муу хар Баабаамаа сармагчин чинь.

      Хариулах