
Кейбоард товчны хослол (Keyboard shortcuts) ашиглах нь компьютерыг үр дүнтэй хурдан ашиглахад тусалдаг. Энд бид Мак хэрэглэгчдийн зайлшгүй мэдэж байх ёстой ажлыг хөнгөвчлөх түргэн товчлуурыг хүргэж байна.
Command+Shift+A/U/D: Finder-ийг нээсэн үед Application, Utilities, Desktop уруу хурдан очно. Маш олон цонх нээсэн үед цаг хожиход тун хэрэгтэй түргэн товчлуур шүү.
Command+1/2/3/4: Finder дээр юмсыг харах хэлбэр сонгоход заавал хулганаа гүйлгэх шаардлагагүй. 1 бол icon-оор харуулна, 2 дараалуулж, 3 баганаар, 4 cover flow.
Command+Option+I: Хэрэв та сонгосон зүйлсийнхээ мэдээллийг нарийвчлан харахыг хүсвэл файлуудаа сонгоод энэ хослолыг дар. Та бүх мэдээллийг нэг дор харах болно.
Command+Shift+4 and Space: Command+Shift+4 дарахад тухайн сонгосон талбайн дэлгэцийн зургийг авдаг гэдгийг та мэдэх байх. Харин үүний дараа Space товч дараад дэлгэцийн дурын хэсэгт дарахад ямар нэгэн илүү дүрсгүй PNG зураг хадгалагдах болно.
Command+Option+M: Энэ хослолоор дэлгэцэнд нээлттэй байгаа бүх цонхыг доош док уруу хумих болно.
Command+(Shift)+~: Дээрхтэй адилхан боловч shift товчоор цонхнуудыг нэмж хасах боломжтой.
Command+Option+Space: Та Spotlight хайлт хийхдээ Command+Space ашиглагдах байх. Харин option товчийг нэмсэнээр Spotlight хайлтын цонх гаргаж хайж буй зүйлээ илүү дэлгэрүүлэх боломжтой юм.
OS X дээр маш олон хэрэгтэй хурдан товч байдаг боловч дээрх хослолууд танд хэрэг болно гэж бодож байна.
Эх сурвалж: intech.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.