ОХУ-ын зэвсэгт хүчний машин техникийн урт цуваа Киев хотын чиглэлд хөдөлсөн гэлээ

Twitter Print
2022 оны 02-р сар 25-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Украины газар нутаг дээрх ОХУ-ын цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна. Украины пуужингаас хамгаалах систем ОХУ-ын пуужинг замаас нь устгаж, пуужингийн хэлтэрхийнүүд Киев хотын Дарницкий дүүрэгт байрлах орон сууцыг оносны улмаас 3 хүн шархдсан талаар Киев хотын дарга В. Кличко мэдэгджээ.

Украины зүүн хойд хязгаарт байрлах Сумы хотын гудамжнаа ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн болон Украины зэвсэгт хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсчээ.

Сумы нь Оросын хилээс 30 км хүрэхгүй зайд байрлах 260 мянга гаруй хүн амтай хот бөгөөд хотын удирдлагуудын мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчний машин техникийн урт цуваа Киев хотын чиглэлд хөдөлсөн аж.

Украины Үндэсний банк Оросын болон Беларусийн рублиэр гүйлгээ хийхийг хоригложээ.

Блүүмбергийн мэдээлж байгаагаар ОХУ-ын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Оросын бизнесменүүдийн хөрөнгө нийт 39 тэрбум ам. доллараар багассан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.