“Манчестер Юнайтед”-“Саутхэмптон” өнөө шөнө тоглоно

Twitter Print
2014 оны 12-р сар 08-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 15-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Ньюкасл Юнайтед”-“Челси” 2:1, “КПР”-“Барнли” 2:0, “Сток Сити”-“Арсенал” 3:2, “Манчестер Сити”-“Эвертон” 1:0-ээр хожсон бол “Тоттенхэм Хотспур”-“Кристал Палас” 0:0, “Ливерпуль”-“Сандерлэнд” 0:0, “Халл Сити”-“Вест Бромвич Альбион” 0:0-ээр тэнцсэн. Харин ням гарагийн үдэш “Астон Вилла”-“Листер Сити” 2:1, “Вест Хэм Юнайтед”-“Суонси Сити” 3:1-ээр хожсон байна.

15 тойргийн дараах “Челси” 36 оноо, “Манчестер Сити” 33 оноо, “Вест Хэм Юнайтед” 27 оноо, “Саутхэмптон” 26 оноо, “Манчестер Юнайтед” 25 оноотой премьер лигийг тэргүүлж байгаа юм. Өнөө шөнө 15-р тойрийн сүүлийн тоглолт болно. Энэ удаа “Манчестер Юнайтед”-“Саутхэмптон” багууд учраа таарсан. Дээрх хоёр баг тэргүүлэгчдийн тоонд явж байгаа. Иймд хэн хожсон нь маш том давуу талтай болох аж.

Премьер лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.