Нумынхны долоо хоног байх болно

Twitter Print
2014 оны 12-р сар 08-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. Арванхоёрдугаар сарын 8-наас арванхоёрдугаар сарын 14-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Хөдөлмөрийн үр шимээ амсах долоо хоног. Таны гар оролцсон ажил бүхэн бүтэмжтэй, үр өгөөжтэй байх бөгөөд өмнөх гэрээ хэлцлээс саатсан мөнгө, хөрөнгө орж ирнэ. Эмэгтэйчүүд хөл хүнд болж магадгүй. Гэр бүлийн уур амьсгал эерэг, хөгжөөн наадамтай байна. Ажил хайж байгаа хүмүүст түр хугацааны ажил олдох боломжтой. Ажилтай хүмүүст албан тушаал ахих санал ирэх юмуу, шагнал урамшууллын хур бууна. Цалин тань нэмэгдэж, санхүүгийн хямралаас гарахад сайнаар нөлөөлнө. Бүх зүйл санаснаар бүтэх энэ үед өөрийгөө хэт дөвийлгөж, бусдыг үл тоохоос татгалзаарай.

Үхэр:

Амьдралыг зоосны нүхээр харах хэрэггүй. Материаллаг зүйлсээс илүү хамт олон, гэр бүл таны амжилт, бүтээлд нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай. Ажлын явцад хүндрэл, бэрхшээл тулгарвал бусдаас тусламж хүсэхдээ нэрэлхэх хэрэггүй. Баасан, бямба гаригт таньд азтай явдал тохиох нь. Сул тал, адармаатай ааш авираа засч, хянах гэж хичээх хэрэгтэй. Бизнест төлөвлөгөөний нарийн ширийнийг бусдад тайлагнах гээд хэрэггүй. Өрсөлдөгч нарын үйл ажиллагаа идэвхитэй байгааг анхаар.

Ихэр:

Ихрийхэн бол харилцагч. Энэ долоо хоногт таны харилцааны ур чадвар ихээхэн хэрэг болно. Бусдад хэрхэн нөлөөлөх, сайхан сэтгэгдэл үлдээхээ мэддэг ихрийхэн хүндлэл хүлээж, алдарт хүрнэ. Гэр бүл, хосын амьдралд үүсэн асуудлаа зохицуулахыг хичээ. Учир нь таны ирээдүйн төлөвлөгөөнд саад учруулж болзошгүй. Амьдралаа өөрчлөх хэмжээний чухал шийдвэр гаргахаа түр азнаж, сайн, мууг дахин дэнслээрэй. Сайн унтаж амарч, эрч хүчээ сэлбээрэй. Хэн нэгэнд маш хүчтэй сэтгэл татагдах бололтой.

Мэлхий:

Сорилттой тулгарна. Ажлын ачаалал ихтэй завгүй долоо хоног болно. Зээлийн мөнгө ож ирнэ. Юм худалдан авахаар төлөвлөсөн бол олон газраар явж, үнийн судалгаа хийхийг зөвлөе. Доод албан тушаалтнуудтайгаа эелдэг харьцаж, хамт олны дунд зөрчил, маргаан дэгдээхээс сэрэмжлээрэй. Ганц бие мэлхийнхэн хамт ажиллагсадтайгаа сэтгэлийн холбоо тогтоож магадгүй. Баяр, ёслолын урилгаас татгалзах хэрэггүй.

Арслан:

Бизнест хамтрагчидтайгаа үл ойлголцож магадгүй. Төлөвлөгөөгөө тусдаа гаргаж, эцэст нь нэгтгэвэл хэн хэнийхээ санаа бодлыг тусгахад тустай. Хууль, шүүхийн шийдвэр таны эсрэг гарна. Гадаад нөөц боломжоо ашиглаж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийнхэндээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх болвол хариу нэхэж, харамлалгүй чин сэтгэлээсээ хандаарай. Бусдын амжилтанд атаархахын оронд өөрийн боломж, чадвараа ашигла.

Охин:

Та анхаарлын төвд байх болно. Бизнест таны санаа амжилттай биелж, гэр бүлийн асуудалд таны үг жинтэй байна. Санасан ажилдаа хүчээ сориод үзвэл хожих магадлал их. Гэхдээ бүх анхаарлаа зөвхөн ажилдаа хандуулснаар хувийн амьдралаа орхигдуулах вий. Ганц бие охиныхон таалагдсан хүнийхээ анхаарлыг татах гэж хичээ. Таны дур булаам байдал нэмэгдэх энэ үеийг бүү алдаарай. Найзуудтайгаа гадуур гарч, цагийг зугаатай өнгөрүүлэх нь ажлын стрессээс ангижруулна.

Жинлүүр:

Танилын хүрээгээ тэлж, амьдрал, ажилд чинь тус болох олон хүнтэй танилцана. Найз, нөхөртөө гол анхаарлаа хандуулж, тэдэндээ анхиу цаг гарга. Шинэ ажлын санал хүлээж авах юмуу, шагнал авна. Таны даруу, хичээнгүй байдал удирдлагуудад чинь сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Мөрийтэй тоглоом тоглох, бооцоо тавьвал өрөнд орж мэднэ. Гэр бүлийн аар саар хэрүүл, маргаанаас ангид байхыг хичээгээрэй. Ганц бие жинлүүрийнхэн шинэхэн танилцсан хэн нэгэнд сэтгэл алдарч магадгүй. Гэхдээ цаад хүнийхээ сэтгэлийг эхлээд шинжээрэй.

Хилэнц:

Он дуусах дөхсөн хэдий ч ажлаа сольж, шинэ  салбарт хүч үзэхэд гэмгүй.  Таны сонгосон шинэ ажил, бизнес багагүй ашиг авчирна. Амбицаа хөөхөөр шийдсэн бол энэ долоо хоногт таатай. Ажлын ачаалал таны тамирыг барж мэдэх тул эрүүл мэнддээ анхаараарай. Сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгаж, хөөрөлд автах хэрэггүй. Хайр дурлалд таны идэвхи чармайлт гайхалтай үр дүн авчирна. Гэр бүлдээ дулаан уур амьсгал бүрдүүлж, үр хүүхэддээ цаг гаргаарай. Зугаа цэнгэл хөөцөлдөх ч зав олдохгүй нь дээ.

Нум:

Таны долоо хоног. Гарт орсон ажлаа хурдхан амжуулчихаад өөрийн хобби, сонирхлоо хөөцөлдөхөд гэмгүй. Сэтгэлээ сэргээж, гадуур гар, аялаж зугаал. Өөрийгөө барих хэрэггүй. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд хүндрэл учирч магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа асуудал бүтэмж муутай байна. Санхүүгийн хувьд долоо хоногийн сүүлээр таны бодоогүй эх үүсвэрээс мөнгө орж ирэх болно. Дэлгүүр хэсэхдээ товлосон зүйлээс өөр юманд мөнгө үрэх хэрэггүй.

Матар:

Өөдрөг долоо хоног. Таны ажил амжилттай, нэр хүнд чинь дээгүүр байна. Шинэ байранд орох гэж байгаа бол баасан гаригийг сонгоорой.  Шаргуу, чамбай ажиллах байдал чинь дарга удирдлагууд төдийгүй хамт ажиллагсдад чинь сайхан санагдана. Үгээ цэгнэж, сул ам хөдлөх хэрэггүй. Хэзээ юу хэнд хэлэхээ сайтар тунгаахгүй бол бусдын сэтгэлд сэв суулгаж, эргээд таныг үнэлэх үнэлэмж буурна. Таны ирээдүйг өөрчлөх үйл явдал эсвэл хэн нэгэн их ойрхон байна.

Хумх:

Хайр дурлалд экс хамтрагчид дахин гарч ирнэ. Шинэ оныг ганцаараа угтсанаас тэдэнд хоёр дахь боломжийг олгож яагаад болохгүй гэж. Таньд сэтгэлийн шарх үлдээсэн нэгэнд ч алдаагаа засч, бүхнийг дахин эхлэх боломж олго. Мөрөөдлөө биелүүлэхэд ойрхон ирснийг анзаарах болно. Мөн шинэ мөрөөдөлтэй ч болох болно. Ирээдүйг харах зөн совинтой хумхынхан учирч болох нөхцөл байдлыг урьдаас мэдэрч, хариу үйлдэл үзүүлээд эхэлсэн байдаг. Энэ долоо хоногт таны зөн совин маш хүчтэй байна.

Загас:

Хийх ёстой ажлаа бусдад даатгах хэрэггүй. Шантарсан ч орхилгүй эцсийг нь үзснээр маш том амжилтанд хүрнэ. Ажил, амьдралын аливаа асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандах нь харамсаад ч барахгүй үр дүнг авчирч мэднэ. Гэр бүлийн маргаан, зөрчил үүсч болзошгүй. Хангалттай сайн унтаж, хоолны дэглэм барих гэсний хэрэггүй. Эрүүл мэнд юу юунаас чухал гэдгийг бүү мартаарай. Зар сурталчилгаа, урлагын салбарт ажиллагсад ажилттай байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.