Зөнөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Twitter Print
2021 оны 01-р сар 23-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Хэрхэн урт наслах вэ?

Хүн өдөр бүр хооллоод, хөдөлгөөн хийгээд байвал 120 хүртэл наслах боломжтойг эрдэмтэд мэдээлдэг. АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшингийн хэлснээр хүний тархи үхэждэг байна. Өөрөөр хэлбэл, бага багаар үхэжсээр байгаад зөнөдөг.

Биологийн үхэл нь зөнөгрөл буюу тэнэг болох бөгөөд нэг ёсондоо нас дээр гарсан хүн таньдаг хүнээ танихаа байдаг нь тэр аж. Зөнөх, мартах өвчнөөр шаналах иргэдийн тоо нэмэгдэж, эрс залуужсаар байгаа судалгаа гарчээ. Сүүлийн үед залуусын дунд мартамхай болох тохиолдол нэмэгдсэн байна.

Иймд:

Та мартах, зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжинд тархиа удирдаж сурах хэрэгтэй. Зөнөх өвчин тусах шинж тэмдэг илэрвэл эхлээд хувь хүн жирийн байдлаа алдана. Юм бичиж авахаасаа илүү тогтоож сурах хэрэгтэй. Энэ нь мартах, зөнөх өвчнөөс хамгаална. Тогтоох үйл явц тархинд эерэгээр нөлөөлдөг. Муу мэдээлэл хүлээн авахаас татгалзаж, тархиа зөвхөн аз жаргал, баяр баясгалангаар дүүргээрэй.

Эерэг байдал тархийг залуужуулдаг. Ихэнх цагаа ухаалаг утас, компьютер болон зурагт үзэхэд зарцуулахаас зайлсхий. Ухаалаг эд зүйл тархийг гэмтээх эрсдэлтэй. Үргэлж залуугаараа байхын тулд та адал явдалтай ном уншиж, тархиа баясгах хэрэгтэй. Үнэтэй эмчилгээний оронд ном таны тархийг залуужуулж, олон талаас харж, үнэлэлт дүгнэлт хийхэд тусалдаг гэдгийг санахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.