Бүх японы сумогийн түүхэнд шинээр сэкивакэ цол хүртсэн бөх анхны барилдаандаа түрүүлсэн дөрөв дэх тохиолдол нь энэ юм байна

Twitter Print
2023 оны 03-р сар 26-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

СЭКИВАКЭ КИРИБАЯАМА

Японы мэргэжлийн сумогийн Харү башё сонирхогч биднийг өндөлзүүлсээр өнөөдөр өндөрлөв. Осака хотод болсон энэхүү хаврын тэмцээнд Сэкивакэ Кирибаяама буюу Бямбачулууны Лхагвасүрэн түрүүлэв. Ай даа, хавтай сайхан, хачин сайхан, ханагар сайхан байлаа. Монголчууд бүгд л дээлийн зах мушгиж, дээдсийн буянд залбирч өндөлзсөн байх. Тэр тусмаа Харү башёогийн сүүлчийн өдөр нэг унаа дутуу явсан боловч гагцаар тэргүүлж явсан комүсүби Даяэйшюг дараалан хоёронтоо давж Японы эзэн хааны цомыг гардан авах болзол хангаж түрүүлнэ гэдэг домог амилж дотогш шархирсан даанчиг амттай ялалт байлаа. Үнэхээр хийморь золбоот хүү байна аа, тэр.

Энэ хаврын Харү башё нэг л сонин эхэлсэн юм. Ёкозуна үгүй, ганц озэкитэй. Ёкозуна Тэрүнофүжи Харүо зургаа дахь байна уу даа, дараалан башё өнжиж байгаа нь энэ. Харү башёог чимэх ганц озэки Такакейшо тэмцээнийг дундаас орхин одов. Ийм эрэмбэ тааруу башё уйтай болох атал харин ч эсэргээрээ нэн сонирхолтой байв. Тиймээс хагас сар өдөр өнжилгүй сумо үзэн баясав. Учир нь Кирибаяама (Б.Лхагвасүрэн), Хошорюү (С.Бямбасүрэн), Чиёошома (Г.Мөнхсайхан), Тамаваши (Б.Мөнх-Оргил), Миторюү (Б.Төрболд), Хокүсэйхо (Э.Даваанинж), Азүмарюү (С.Тодбилэг) нарынхаа барилдааныг харах гэж л тэр шүү дээ.

Тэмцээний эхэнд энэ япончууд Ёкозуна Тэрүнофүжи Харүог зориуд өнжөөж озэки Такакейшог ёкозуна болгох замыг нь засч байна гэж бухимдаж байсан боловч үгүй ажээ. Ёкозунагийн болзол сонсч барилдсан озэки Такакейшо замын дундаас барилдаан өнжих болсонд бас харамсаж л байлаа. Амьтны үр ялгаа юу байхав, тэгээд ч япон ёкозуна өнөөдөр илтэд үгүйлэгдэж байгаа. Гэтэл тэр мөрөөдөл алсраад явчихлаа. Одоо бүр ёкозунаа байтугай япон озэкийн эрэлд гарахад хүрч байх шиг байна.

Өнөөдрийн Харү башёогийн гол баатар яалт ч үгүй Кирибаяама Лхагвасүрэн. Тэрбээр сумогийн дээд эрэмбийн сэкивакэ цол хүртээд анхныхаа тэмцээнд зодоглож түрүүлэв. Бүх японы сумогийн түүхэнд шинээр сэкивакэ цол хүртсэн бөх анхны барилдаандаа түрүүлсэн дөрөв дэх тохиолдол нь энэ юм байна. Японы сумогийн түүхэнд монголчуудын шинэчлээгүй дээд амжилт үлдэхгүй нь бололтой. Ер нь монголын сумочдын шинэ үе Кирибаяама (Б.Лхагвасүрэн), Хошорюү (С.Бямбасүрэн) гэх “хоёр Сүрэн”-гээр манлайлуулан эхлэв бололтой. Юутай ч Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн Асашёорюү (Д.Дагвадорж), Хакүхо (М.Даваажаргал), Харүмафүжи (Д.Бямбадорж), Кёкүтэнхо (Н.Цэвэгням), Какирюү (Г.Ананд), Тэрүнофүжи (Г.Ган-Эрдэнэ), Тамаваши (Б.Мөнх-Оргил), Ичиножёо (А.Ичинноров) нарын буухиаг үргэлжлүүлж монгол сумочдын эрдэнийн ес дэх түрүү, макүүчийн 97 дахь түрүүг шинэ сэкивакэ Кирибаяама (Б.Лхагвасүрэн) хүртлээ.

Солийн Заглууны Ядамсүрэнгийн Бямбачулууны Лхагвасүрэн хэмээх 27 настай энэ залуу Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, үзэмчний удамт бөх сумын заан цолтон юм байна. Харин Японы мэргэжлийн сумо бөхийн хувьд сэкивакэ цолтон бөгөөд ирэх башёод окэки цолны болзол сонсч барилдах бололтой. Японы мэргэжлийн сумогийн Харү башёод анх удаа түрүүлж Эзан хааны цом хүртсэн Кирибаяама Лхагвасүрэн ямар сайхан даруухан, яасан сайхан тайван тогтуун яриа хөөрөөтэй хүү вэ. Барилдаан нь тэр аяараа ухааны ур. Тэр нь тэр аяараа авъяас. Тиймээс сийрэг сэтгэж, сэрж мэдэрч байна. Удахгүй озэки, ухасхийгээд ёкозуна болох болтугай.

Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёогийн 6 зиндааны гуравт буюу Жонокүчи (Р.Жамъянтогтох), Жүрёо (А.Ичинноров), Макүүчи (Б.Лхагвасүрэн)-д монгол бөх түрүүлэв. Энэ гайхамшиг биш гэж үү. Кирибаяама Лхагвасүрэн гэж нэг сайхан хүү ийнхүү цахиур хагалж явна.

Ү.ХҮРЭЛБААТАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.113.153) 2023-06-01 12:53
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах

    • DR UROLOGIST

      (129.205.113.153) 2023-06-01 12:53
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах