
Япончууд өөрсдийнхөө унаган Япон хоолноос гадна Хятад гаралтай хоол, Европ хоолыг амтархан иддэг бөгөөд бас бусад улс орон, бүс нутгаас уламжлагдан ирсэн хоол ундыг өөриймшүүлэн хэрэглэж иржээ. Үүний нэг бол тэнпүра юм.
Тэнпүра гэдэг нь загас, хүнсний ногоо, мөөг болон наймаалж гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүнийг өндөг хольсон улаан буудайн гуриланд өнхрүүлэн бүрхэж, тосонд шарсан япон хоол юм. Манайхны хувьд шницельтэй харьцуулж ойлгож болох юм.
Тэнпүра гэдэг хоол нь Мүромачигийн үе (1336-1573)-д Японд өмнөд зүгийн арлын орны овог аймгуудаас дамжиж ирсэн хоолны нэг. Португалиар temporo буюу хоолны амтлагч гэсэн утгатай үгнээс үүссэн нэр юм байна.
Тэмпүраг хэт хурц биш хөнгөн чанарын шингэн амтлагчинд дүрж иднэ. Японд ажлаар, аяллаар зорчин очиж буй Монголчуудын хувьд сашими, сүши гэх мэт загасан хоол, раамэн үдон гэх мэт шөлтэй хоол, набэ гэх мэт халуун тогооны хоолноос гадна тэнпүра гэх мэт өвөрмөц хоолноос амтлан идэж үзвэл зүгээр дээ. Махан хоолонд дассан Монгол хүний хувьд тэмпүра нь хэт хөнгөн, хоолшихгүй байж мэдэх ч их амттай, юуг ч гурилаар бүрж шараад хийж болохоор сайхан хоол шүү.
Дэлэгийн Төмөрбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.123) 2013-12-02 20:15Ee yasan aimaar yum be. Ajlaa hiij yavaa huniig arai ch dee. Baihgui bol baihguigaa heleed l zogsoj baina biz dee. Yamar haramsaltai hereg ve.
Хариулах
Зочин
(112.72.13.167) 2013-12-02 12:34yanaa
Хариулах