БНХАУ-ын Аюулгүй албаны дарга асан авилгын хэргээр баричлагджээ

Twitter Print
2014 оны 12-р сар 07-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын дарга Си Жинпины хэрэгжүүлж байгаа БНХАУ-ыг авилгаас цэвэрлэх ажиллагаанд Хятадын Коммунист намын гишүүд, том албан тушаалтнууд ихээр өртөх болсон. Намын дээд шатнаас эхэлсэн энэхүү компанит ажиллагаанд хэвлэл мэдээлэл, тэр дундаа Хятадын төв телевиз, соины хэд хэдэн албан тушаалтан, нэртэй алдартай сэтгүүлч нар баривчлагдан хоригдоод байгаа.

БНХАУ-ын Аюулгүйн албаны дарга асан Жоу Юнканыг авлигын хэргээр баривчилжээ. Түүнийг баривчилсны дараа Коммунист намаас нь хөөснийг мөн мэдээлсэн байна. Хятадын шүүх засаглалын дээд байгууллагын мэдээлснээр Жоу Юнканы эсрэг авлигын хэргийг албан ёсоор нээсэн гэжээ. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарахаасаа өмнө Жоу Юнкан нь Дотоод аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан юм.

Түүний олон хамсаатан, найз нөхөд нь ч мөн өнгөрсөн хоёр жилд авлигын хэргээр баривчлагдсан билээ. БНХАУ-ын дарга Си Жинпин авлигатай тэмцэх үндэсний бодлогыг хэрэгжүүлснээр нам, төрийн өндөр албан тушаалтнуудыг сайтар шалгах болсон байна.

Далан настай Жоу Юнканыг их хэмжээний авлига авснаас гадна нам, төрийн нууцыг задруулсан, олон эмэгтэйтэй завхайрч төрийн албаны нэр хүндийг унагаасан зэрэг хэргүүдэд байруутгаж байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.