Аавтайгаа тэмдэглэдэг байсан шинэ жил /дурсамж/

Twitter Print
2017 оны 12-р сар 20-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Арванхоёрдугаар сар гарахтай уралдан хамт олондоо гацуур модыг нь чимж өгөөд, дараа өдөр нь хүүгийнхээ модыг засаж зогсоход жил жилийн шинэ жилээр баяр хөөртэй ирдэг байсан, одоо бол гуниг тээн, сэтгэл шархируулан ирдэг болсон нэгэн дурсамж дотор эргэлдэнэ. Энэ бодол аавтай минь холбоотой болохоор тэр л дээ.

Манайх Байдрагийн Цагаан багшийнх гэдэг айл. Цэцэг жимс шиг найман хөөрхөн охин, хоёр сайхан хүүтэй. Байдрагийн САА-г оросуудын тусламжаар барьсан болохоор миний багын дурсамж тэдэнтэй их холбоотой байдаг. Намайг сургуульд орох үед манай сумыг оросууд барьж, тэр хэрээрээ соёл түгээж, тойргийн хэдэн сумдадаа гайхуулсан паартай байшинд амьдарч, сургууль цэцэрлэг, соёлын ордон, зочид буудал, гуанз, дэлгүүр гээд бүх юм цогцолсон "соёлтой" газар байв. Бас бүгдээрээ л оросоор өөр, өөрийнхөө хэмжээнд ярьчихдаг. Сургуульд бол анги болгонд орос хэлийг цэнхэр нүдтэй, шар толгойтой багш нар заадаг байв.

Оросуудтай хамт ирсэн нэг гайхамшигтай зүйл бол жинхэнэ утгаар нь тэмдэглэх болсон Ёолк хэмээх зүйл. Шинэ жилээр Орос айлуудын цонхны цаанаас сүлд модоо чимсэн хөөрхөн тоглоомууд гялтганан сэтгэл гижигдэж, орой болонгуут хүүхдүүд бид тэдний цонхоор булталзаж, амар тайван байлгадаггүйсэн.

Харин нутаг буцах оросууд эдэлж хэрэглэж байсан зүйлсээ зардаг байснаас манай сумынхан бүгд л телевизор, хөргөгч, угаалгын машин, оёдлын машин гээд иж бүрэн техникжсэн юм. Манайх ч юунаас дутахав, юм юмтай л болсон.

Аав минь цалингаа аваад тэр үед дэлгүүрт бараа боож өгдөг байсан бор цаасан ууттай чихэр боов энгэрээрээ дүүрэн тэврээд ирдэгсэн. Харин тэр өдөр том чемодантай юм барьсаар хашааны булан тойрон гарч ирэхэд аавыгаа угтдаг зангаар бид гүйсээр хүрч дамжилбал их л хөнгөхөн юм. Аав ч "Аяархан, аяархан, дотор нь хагарах юм байгаа шүү" гээд их л нандигнан гэртээ орлоо.

Чемоданыг задалбал дотор нь бидний нүдийг унагаад, шүлс гоожуулаад байдаг нөгөө хүсэл мөрөөдөл болсон гоё ёолкны мод, хөвөнд нандигнан боосон хөөрхөн тоглоомууд, гэрэл чимэглэл бүгд байхыг хараад бид хашгиралдан, дэвхцэн баярлалдав. Аав нутаг буцаж байгаа таньдаг орос хүнээс авсан гэнэ. Тэр тоглоомуудын гоёыг нь яана. Үнэг, туулай, баавгай, нар, сар, боргоцой гээд амандаа үмхээд авчихмаар хөөрхөн, бас эмзэгхэн тоглоомууд.

Үүнээс хойш манайх гэдэг айл сумандаа хамгийн супер ёолк засдаг айл боллоо. Цас орж хүйтрээд, шинэ жил дөхөхөөр хурдхан шиг ёолкоо засахсан гээд сэтгэл яарах. Ёолкоо засах өдөр бүгд гэр орноо гялтганатал цэвэрлэж, чемодантай тоглоомоо оруулаад аавыг хүлээж сууна. Бас бүгдээрээ чадах ядахаараа гоё зураг зурж, цагаан хөвөнгөөр утас имрэн цасан ширхэг хийнэ, шувууны үүр, гинж хийнэ. Ингээд гэрийнхээ баруун хоймор томоос том ёолкоо засаад, гялтганасан мөнгөн саа униараа унжуулаад орхино. Шөнө унтах гээд орондоо орсон хойноо ч сэтгэл хөдөлж, орныхоо хөшигний завсараар сэм харвал эгч дүүс маань бас л сэм харж байгаа бололтой сарны гэрэлд дурдан хөшигнүүд нь хөдөлж харагддагсан. Тооноор туссан сарны гэрэлд мөнгөн саа нь гялтганаад, хааяа хөөрхөн тоглоомууд нэг л яруу жин, жин дуугарах нь үнэхээр сэтгэлд баясгалантай.

Сумын айл болгонд ийм сайхан ёолк, тоглоом байхгүй тул манайхыг ёолкоо зассан сургаар сумын төвийн хүүхдүүд орж ирнэ. Зарим нь багананы хажуугаас, зарим нь үүд хавьцаа хөөрхөн тоглоомоос минь нүд салгахгүй ширтэнэ. Бид ч хүүхдүүд байтугай томчуул нь сонирхож орж ирэхийг мэдэх тул хамаг гоё хувцасаа өмсөөд, урд урдынхаас улам их цай чанаж, боорцог хийн зочдоо хүлээнэ. Томчуул орж ирээд яриа хөөрөө дэлгэн, байн байн "үгүй, энэ мөн хөөрхөн эд ээ" гэж дуу алдана, бас барьж үзнэ. Бас болоогүй сайхан юм үзэж сэтгэл сэргэснийх, бас дайлуулсных тав, арван төгрөгөөр ёолкийг маань мялаана.

Эдэн дотроос хамгийн нандин дурсамж нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр манайх орж ирсэн бүх хүүхдэд бэлэг өгч заншсан тул тэр өдөр манайхаас бэлэг авах гэж сумын хүүхдүүд аль өнгөтэйгөө өмсөж, бас ч гэж олон "гоё" охидтой, багш айлд орох гэж байгаа тул гутлаа тослон хүлээнэ. Тэр үед зөвхөн онц сурсан, сурлага, урлаг спортоор тэргүүлсэн хүүхдүүд сургуулийн "Өвгөн аав"-аас бэлэг авдаг байсан бол энэ бүхнийг харгалзахгүй бүгдэд нь бэлэг өгдөг газар ганц манайх байв.

Урд өдрүүдэд нь аав дэлгүүрээс "цагаан хайрцаг"-аар дүүрэн чихэр, жигнэмэг авчирна. "Сумын дэлгүүрт "яавлаг" ирвэл ганц авдарыг авчих юмсан" гэж их л санаашран ярина. Даанч тэр нь санаагаар болох биш дээ. Бидний гол үүрэг юу вэ гэхээр "12 мөнгөний дэвтэр" гэж хэлж заншсан өргөн дэвтрийн цаасыг үдээсээр нь салгаж, ирмэгийг нь нарийхан эмхэрдэж нугалаад үдэж уут хийнэ. Хийсэн уутан дээрээ аавын цоолбордож өгсөн, бээлийтэй баруун гараа өргөсөн Өвлийн өвгөний зургийг улаан дээлтэйгээр будаж, дээр нь мөн цоолбор үсгээр С Новым годом! гэдэг үг бичээд бэлэгний уут бэлэн болно.

Зургийг будганд хөнгөхөөн дүрсэн порлоноор маш нямбай цохиж хийх ёстой тул аав надад даалгана. Харин бусад маань уутны будаг нь хатмагц чихэр, жигнэмэг хийх гээд хүлээж байна. Том чихэр нэг, жигнэмэг нэг, жижиг чихэр найман ширхэг гэж нэг нь тоолж, нөгөө нь савлана. Гайхамшигтай сайхан ажил. Ийм сайхан ажил энэ ертөнц дээр байхгүй гэдэгтэй одоо ч мөрийцөхөд бэлэн байна.

Аав минь өөрийн болоод өрөөл бусдын хүүхдэд хязгааргүй хайртай, хүүхэд хөгшид баярлуулж байвал ганц нар нь гарч байдаг, аравын арван хүүхдээ бүгдийг нь эрх танхи өсгөсөн хүн. Хүүхэд нэг хөөрхөн дуулах юм уу, хөөрхөн юм ярьвал “усан хүрээ” татаад л явчихдаг хүн байсан. Байсан гэж хэлэх яасан ч хэцүү юм бэ дээ. Бурханы оронд залартлаа охид, хүүхдүүд нь өчнөөн том болоод бүгд өрх тусгаарлаад, үр хүүхэдтэй болсон атал арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу л “хүүхдүүдийнхээ ёолкийг засна” гээд л гэрээ цэвэрлээд, ёолкоо засчихдаг хүн байсан. Хуучин заншсан ёсоороо том өрөөнийхөө таазнаас бас баахан цасан унжлага, мөнгөн саа унжуулахыг нь яана. Жижиг өрөөгөөрөө дүүрэн том жижиг, хүргэн бэргүй бүгдэд нь ууттай бэлэг бэлдсэн байна.

Шинэ жил дөхөөд, хүүхэд болгон сүлд модоо чимдэг үе ирэхэд аавтайгаа тэмдэглэдэг байсан жилүүдийн шинэ жил онцгой бодогдож, сэтгэл сэмрэх юм. Баяр хэдий сайхан ч элэг бүтэн, ижий аавтайгаа байх хамгаас сайхан. Багачууд дүү нар минь, хамт олон, найз нөхөд гэж баяр цэнгэл хэсэж гүйгээд, өөрийг чинь хүлээн суугаа аав л ижийгээ битгий мартаарай. Гүйгээд ороод ирэх хөлийн чинь чимээг чагнан, ижий аав чинь сэтгэлдээ чамайг нялх юм шиг бодож суугаа. 

Цаг хугацааг буцааж болдогсон бол ганцхан удаа, аавтайгаа...

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • БАТ

      (66.181.168.72) 2017-12-20 15:57
      • 0
      • 5

      Багын минь ёолкыг дэндүү нүдэнд харагдтал дүрлээд аньсгийг минь чиигтүүлчихлээ.Би ч бас аавыгаа дурсаж байна, үнэхээр аав минь байхад манайх бас иймэрхүү ёолк засдаг байж дээ. Ай хөөрхий аав минь

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.25) 2017-12-14 18:50
      • 0
      • 8

      нутгийн минь бүсгүй юм байна үнэхээр сайхан санагдлаа БАЙДРАГ маань нүдэнд харагдаж сэтгэл бүлээсгэлээ нутгаасаа гараад он жил удсанч Мандал Байдрагийн эх, Их бага уургат ,Цохиот,Хөндлөн булаг, Морьтын хясаа гээд ямар их сэтгэл хөдлөв өө аз жаргал эрүүл энхиййг хүсье

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.120) 2017-03-13 13:59
      • 0
      • 5

      Гайхамшигтай сайхан санагдлаа. Энэ чинь л амьдрал шүү дээ. Одоо цагт ийм зүйл унших их ховор болжээ. Баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2017-02-14 18:29
      • 0
      • 5

      Цагаан багшийнх гэж олон сайхан охидтой сайхан айл байжээ. Гоё нүдэнд харагдтал бичиж. Ёолк болно гээд маш их сэтгэл хөдөлдөг байсан.

      Хариулах

    • Б.Гантуяа

      (202.179.11.34) 2015-12-18 17:57
      • 0
      • 13

      яг л хүүхэд насны минь шинэ жил санагдлаа, өөр нь гэвэл эрээн даавуугаар бэлэгний уут хийгээд дээр нь үзгээр нэрийг минь бичсэн байдаг билээ, тэр нэртэй уут нь нилээд хэдэн жил ээжийн авдаранд байсан санагддаг юм.Онц сураад сургуулийн өвлийн өвгөнөөс бас аавын ажлын газраас давхар бэлэг авдагсан, олон жил авч билээ.

      Хариулах

    • tsetseg

      (49.0.204.115) 2015-12-09 14:59
      • 0
      • 10

      setgel hedelj bn. bayar hyrgeee!!!

      Хариулах

    • Someone who love her dad

      (202.126.90.58) 2014-12-26 19:25
      • 0
      • 14

      Аавдаа хайртайг аав маан ч мэдэхгүй явж бга бх анх удаа аавтай мөртлөө аавгүй юм шиг шинэ жилээ тамдэглэх гэж бн

      Хариулах

    • baataraa

      (203.91.119.154) 2014-12-23 10:05
      • 0
      • 14

      vnheer saihan dursamj ergeed l saihan bn aaw eejdee ochooroi dvv nar mini

      Хариулах

    • С,бАЙГАЛЬМАА

      (202.179.11.50) 2014-12-22 15:42
      • 0
      • 15

      ҮНЭХЭЭР САЙХАН ӨГҮҮЛЛЭГ БАЙНА БАЯРЛАЛАА УНШААД СЭТГЭЛ ИХ ХӨДӨЛЛӨӨ АМЬДАРАЛД ЧИНЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ

      Хариулах

    • Aawiin ohin

      (202.179.8.3) 2014-12-11 14:23
      • 0
      • 13

      Vneheer tseg hugatsaag butsaaj bg bl aawtaigaa gants udaa uulzah yumsan.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.132) 2014-12-10 20:41
      • 0
      • 13

      С НОВЫМ ГОДОМ! Желаю Вам счастья, здоровья и долголетия!

      Хариулах

    • Зочин

      (124.158.95.132) 2014-12-10 18:08
      • 0
      • 13

      aav eej hoer mini duug sonsooroi

      Хариулах

    • эрдэнээ

      (202.21.116.2) 2014-12-10 14:43
      • 0
      • 14

      сайхан дурсамж байнаа. Би ч гэсэн хүүхдүүдийнхээ аавгүйгээр шинэ жил тэмдэглэх гэж байна. Үүнийг уншаад зөндөө уйллаа. Яаж шинэ жилийг өнгөрөөндөө....

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.132) 2014-12-10 21:55
      • 0
      • 14

      Зовлонг чинь vнэхээр сайн ойлгож байна. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Хvvхдvvддээ зовлон шаналалаа бага vзvvлж хатуужаарай. Vр хvvхдvvдтэйгээ эрvvл энх, урт удаан амьдраарай. Зовлон жаргал ээлжлэн байдаг л хорвоо шvv дээ.

      Хариулах

    • choi

      (202.179.10.74) 2014-12-10 14:37
      • 0
      • 14

      saihan dursamj b.n shene jil huuhed nasnii meni saihan dursamj sanagduulj baidag ger buliin bolon hamtolnii bayr s nobiin godom saihan bayrlaarai

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-12-10 15:33
      • 0
      • 10

      СНовым Годом! :)

      Хариулах

    • Bodo

      (182.160.34.194) 2014-12-10 13:47
      • 0
      • 15

      aaviigaa sanaad uilchlaa, aavgui anhnii mini shine jil boloh gj bna, uneheer hetsuu umdaa, aaviigaa yolk zasahiig huleegeed l suuj bdagsan, harin odoo huuhduud min nadaar yolkoo bas zasuulsan, aavaaraa zasyylah saihan bdag gedgiig bi meddeg bolhoor, huuhduuded min ch saihan bsan bhdaa, rest in peace my dad

      Хариулах

    • naiz

      (27.123.214.118) 2014-12-10 05:29
      • 0
      • 14

      naiz min saihan dursamj bichjee, tuhain tsag ueiig, hairtai aav eejiig min sanagduulllaa. aav chin uneheer l saihan gun baisan shuu. ur huuhed, hani ijild n sain saihniig husie

      Хариулах

    • hyrel

      (202.131.235.74) 2014-12-09 13:34
      • 0
      • 20

      saihan gerel gegeetei dyrsamj...odor byr uls tor ytaa zamiin tygjreliig martan 8 5 horom ch bolson amarsan met setgel toryylvei

      Хариулах

    • Ganchimeg

      (150.129.140.78) 2014-12-08 22:54
      • 0
      • 24

      Sain bna uu? Uneheer goy dursamj bna. Bagsh maani ih hodolmorch hun. Onor otgon saihan am bultei, gert ni orohod oluulaa mortloo tsever tsemtsger ail bsan san. Huuhduudee yaj ingej saihan humuujuulsen yum bol? Odoo gants hoyor huuhdee l zov hun bolgoj tolovshuulne gedeg berh bna shuu dee.

      Хариулах

    • aav mini

      (150.129.141.65) 2014-12-08 21:46
      • 0
      • 20

      aaviigaa hairlaarai , aavdaa bi unsuulmeer l baina

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.132) 2014-12-08 21:19
      • 0
      • 20

      Аав

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.109) 2014-12-07 17:21
      • 0
      • 24

      Saihan dursamj baina. Tany geltgui minii ch setgel hodolloo. Yag l iim baidag daa. Eej aav gedeg amid burhadaa bid saihan hairlaj baihgui bol neg l odor hezee irehgui ayandaa yavchihdag yum daa.

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.21) 2014-12-07 17:15
      • 0
      • 26

      Тиймээ аавгvйгээр энэ шинэ жилийг унтах гэж бгаа даа сэтгэл Минь евдеж бна да

      Хариулах

    • Аавдаа хайртай

      (27.123.214.113) 2014-12-07 02:45
      • 0
      • 30

      аав минь хүүхдүүдээ баярлуулах , баяртай хүүхдүүдээ харах гэж их л хичээдэг тийм л сайхан хүн байж билээ.

      Хариулах

    • Galt

      (24.15.206.96) 2014-12-07 01:24
      • 0
      • 42

      Ai huurhii bi bas aaviigaa sanchihlaa. Shine jil, yolk zasah udur hamgiin goyo yag l ingedeg baij bilee. Geree tseverleed, yolkoo zasaad l ... hoimriinhoo jijig shireeg toirood suuchihsan ginj holboj naagaad l aavtaigaa. Yamar saihan dursamj ve

      Хариулах