Орос, Хятадын уран гулгагчидгүй ДАШТ Францад болж өндөрлөлөө

Twitter Print
2022 оны 03-р сар 29-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

2022 оны дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн Францын Монпелье хотноо 3-р сарын 21-ээс 3-р сарын 27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Монпельед анх удаа ДАШТ явуулсан бөгөөд Францын 4 дэх, ийм төрлийн тэмцээн явуулсан хот болов. Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) нь Орос улс Украин руу довтолсон гээд Орос, Беларусийн албаны хүмүүс болон уран гулгагчдыг 2022 онд явагдах бүх тэмцээнд оруулахгүй хориг тавьсан ба үүнийг Хятад улс эсэргүүцсэн зэргээс олон нэр алдартай тамирчид ДАШТ-д оролцож чадсангүй.

Ингээд Австри, Австрали, Азербайджан, Америк, Армян, Бельги, Босни-Герцеговина, Болгар, Герман, Гүрж, Израил, Испани, Итали, Их Британи, Казакстан, Канад, Кипр, Латви, Литва, Мексик, Нидерланд, Өмнөд Солонгос, Польш, Румын, Словак, Словени, Тайвань, Турк, Унгар, Украин, Финлянд, Франц, Чех, Швед, Швейцарь, Шинэ Зеланд, Эстони, Япон гэсэн 38 орны 145 тамирчид оролцлоо.

Эхний байр эзэлсэн тамирчдыг үзүүлбэл:

Эрэгтэй ганцаарчилсан;

Сёма Уно (Япон) алт

Юма Кагияма (Япон) мөнгө

Винсент Чжоу (АНУ) хүрэл

Дэлхийн аваргын 2 удаагийн мөнгөн медальт Японы тамирчин Сёма Уно энэ удаа алтан медаль авлаа

Эмэгтэй ганцаарчилсан;

Каори Сакамото (Япон) алт

Луна Хендрикс (Бельги) мөнгө

Алиса Лю (АНУ) хүрэл

Спортын хос;

Алекса Книрим/Брэндон Фрейзер (АНУ) алт

Рику Миура/Рюити Кихара (Япон) мөнгө

Ванесса Джеймс/Эрик Рэдфорд (Канад) хүрэл

АНУ-ын спортын хосын 1979 оноос хойш тасарсан байсан алтан медалийг Алекса Книрим/Брэндон Фрейзер нар авцгаав

Бүжгийн хос;

Габриэла Пападакис/Гийом Сизерон (Франц) алт

Мэдисон Хаббелл/Закари Донохью (АНУ) мөнгө

Мэдисон Чок/Эван Бейтс (АНУ) хүрэл медаль тус тус хүртлээ.

АНУ-ын спортын хосын уран гулгагчид 1979 оноос хойш тасарсан байсан алтан медалийн эзэд болов.

Францын бүжгийн хос Габриэла Пападакис/Гийом Сизерон нар дэлхийн аваргын 5 дахь алтан медалиа авсан байна.

Б.Энхжаргал

Беркелей хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.