
Удамшлын гаралтай судас зохицуулгын өөрчлөлтийн улмаас толгой таллан хүчтэй лугшиж өвдөх үечилсэн хөдлөлөөр илэрдэг өвчин юм. Хүн амын дунд мигрений тархалт 38 хувийг эзэлнэ. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс 3 дахин илүү өвчилдөг. Өвчний илрэл голдуу 13-20 насанд эхэлнэ.
Шинж тэмдэг:
Үндсэн илрэл нь толгой хүчтэй лугшиж өвдөх бөгөөд өвдөлт нь улам хүчтэй болж, байнга, маш хүчтэй өвдөх байдлаар илэрдэг, ихэвчлэн нүдний ухархай, дух-чамархайн орчимд төвлөрөн, толгойн нэг талыг хамарч, толгой таллаж өвдөх хэлбэрээр илэрнэ.
Толгой өвдөлтийн хөдлөл дунджаар хэдэн цагаас 1 хоног хүртэл үргэлжилнэ. Давтамж янз бүр, 7 хоногт ч, сар, жилд ч 1-2 удаагийн хөдлөл тохиолдож болно.
Хэрэв толгойн өвдөлт 72 цагаас илүү хугацаагаар завсарлагагүй үргэлжилбэл Мигрений статус хэмээн оношилно.
Мигрений дохио шинжүүд 7 хоногийн дотор арилахгүй бол тархины шигдээс үүсэх хүндрэл хүртэл үүсгэх аюултай.
Оношлогоо:
Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Толгойн рентген зураг, компьютор томографи-СТ, соронзон резонанст томографи буюу MRI шинжилгээ, тархины цахилгаан бичлэг- ЭЭГ зэрэг шинжилгээнүүд хийж онош тодруулах шаардлагатай.
Монгол улсад, нугалмын хөдөлгөөнт заслын оношилгоо, эмчилгээний туршлагаас харахад удамшлын бус гаралтай, хүзүүний С2 нугалмын гулсалт, эргэлтээс тархины нэг талын судас мэдрэл дарагдах байдлаар илэрдэг.
Мигрень төст өвчин байгааг тодорхойлж, үр дүнтэй эмчилж эрүүлжүүлж байгаа билээ.
Эмчилгээ:
Эмчилгээг 2 чиглэлээр хийдэг.
o Толгой өвдөлтийн хөдлөлийг дарах
o Дахилтаас сэргийлэх.
Толгойн өвдөлтийн хөдлөлийг дарах болон мигрений статусын үед эмийн эмчилгээг хийнэ.
Дахилтаас сэргийлэхэд сэдээгч хүчин зүйлүүдээс зайлсхийх, ажил амьдралын дэглэмийг сайтар баримтлах, амин дэмийг тогтмол хэрэглэх, сайтар амрах, буруу зуршлаа засах зэрэг хамаарна.
Сэдээх хүчин зүйлүүдэд сэтгэлийн хүчдэл, нойрны дэглэм алдагдах, дуу чимээ, хурц гэрэл, эвгүй үнэр, цаг агаарын өөрчлөлт, архи, дарс, зарим хүнсний бүтээгдэхүүн /шоколад, какао, бяслаг, самар, өндөг, улаан лооль, цитрус, өөхтэй хоол/, эмийн бэлдмэл /жирэмслэлтээс сэргийлэх бодисууд/ хамаарна.
Уламжлалт-сэргээн засах эмчилгээний аргууд болох хүзүүний татлага, бариа, бумба шивүүр, зүү төөнө, бүлээн жин, нам давтамжтай цахилгаан, дулаан эмчилгээг хавсран хийлгэнэ.
Хүзүүний булчин чангарч, хөшиж өвддөг бол булчингийн чангарлыг арилгах дасгал хийж, гэрийн нөхцөлд бүлээн жин тавих, дэрээ зөв дэрлэж амрах нь бага хэмжээний булчингийн чангарал өвдөлтийг арилгадаг.
Хүзүүний шохойжилттой, хүзүүний нугалмууд мурийлттай, гулсалттай үед мигрень тохиолдох нь элбэг тул нугалмын хөдөлгөөнт заслын мэргэшсэн эмчид хандан хүзүүний нугалмын гажилтаа засуулах шаардлагатай.
Н.Алтанхундага
Бэханзэ эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.