
Бид танд та бүхэндээ үүний өмнөх мэдээлэлээр заяаны ханиа сонгох, гэрлэлт, өөрийгөө таньж, өөрөөрөө бахархаж байх тухай товчхон ч атугай санаа өгсөн байх. Одоо нэгэн чухал зүйл-Сэтгэл санаа, сайхан сэтгэлийн тухай санамж өгч байна.
СЭТГЭЛ САНААНЫ ТАЙВАН БАЙДАЛ ЧУХАЛ
Хүн өөрийн амьдралд сэтгэл дундуур болж, тулгаран ирсэн бэрхшээл, зовлонд дарагдах мэт санагдах үе бий. Ийм үед сэтгэл санаагаа сэргээх арга замыг олохын төлөө бүхий л хүчээрээ чармайх нь маш чухал. Үүний тулд өөрт буй сайн сайхан зүйлсээ санаж байх.
Жишээлбэл:
- Намайг хэн нэгэн хайрладаг байж болно
- Надад ямар нэгэн авъяас чадвар байж болно
- Урьд нь бусдад тустай үйл үйлдсэн билээ...гэх мэт өөрийн амьдралын жижиг ч бай эерэг сайн талыг санах хэрэгтэй.
Ингэхгүй бол өөрийгөө ямар нэгэн аргаар сэргээхгүй бол сул дорой хэмээх бодол санаандаа улам живэх аюултай. Өөрийгөө ямарваа сайн сайхан зүйл үйлдэх чадвартай хэмээн итгэж үнэмшихэд хүргэх нь чухал.
Бидний өдөр тутмын амьдралд хамгийн нэмэртэй оюун санааг хөгжүүлэх нэг арга бол уужуу тайван, ухаалаг байх явдал юм. Бидний амьдрал байнгын өөрчлөлт дунд өрнөж, төрөл бүрийн хүндрэлийг дагуулдаг. Ийм нөхцөлд ухаалаг, уужуу тайвнаар хандсанаар аливаа хүндрэлтэй асуудлыг даван туулж чадна.
Энэ явцад бид:
Бие махбодын таатай мэдрэмж сэтгэл санааны хямралд багахан нөлөө үзүүлдэг бол сэтгэл санааны тайван байдалд нь биеийн өвчин хийгээд тав тухгүй байдлыг даван гарахад хүргэж чаддаг гэдгийг байнга анхаарч байх хэрэгтэй. Бид үүссэн асуудлыг ахан дүүс, эгч дүүсийн сэтгэлээр эвлэрүүлэн зохицуулах, харилцан буулт хийх эв эеэр асуудлыг шийдэх гэж хичээхэд сэтгэл санааны тайван байдал чухал.
Гэр бүл судлаач Т.Намжил
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.