Агаарын бохирдлыг асуудал биш болгоцгооё

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Агаарын бохирдол өвлийн улиралд хүн бүрийн толгойны өвчин болдог. Утаатай тэмцэхийн тулд төр засгаас ч тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгох нь чухал аж. Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд:

1. Бүх иргэдэд үнэгүй, сайн чанарын маск тараах

2. Маскыг заавал зүүж хэрэглэхийг шаардах

3. Утааны улиралд ямар хоол хүнс хэрэглэх, гэр орондоо цэвэрлэгээг ямар байдлаар хийх талаар мэдээлэл тарааж бүх нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах

4. Бага насны хүүхдийг эрүүл байлгах талаар эцэг эхчүүд юуг анхаарах талаар зааж сургах

5. Телевиз радио, интернет, сонин хэвлэлээр байнгын сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах

6. Гадаа гудамжинд ажиллаж байгаа цагдаа болон бусад ажилтнуудыг сайн чанарын маскаар албан ёсоор хангах /өмнөх жилүүдэд замын цагдаа нарт маск тарааж өгдөг байсан\ зэрэг ажлуудыг хийх нь гарч болох эрсдлээс тодорхой хэмжээгээр хамгаалах юм.

Нийслэл хотын агаарын бохирдлын 90 орчим хувь гэр хорооллын айл өрхийн халаалтын зуухнаас ялгардаг гэх боловч ерөнхий дүнгээрээ дулааны цахилгаан станцууд багагүй хувийг ялгаруулдаг. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нэлээд өргөн хүрээг хамарч явуулах ёстойг харуулж байна. 195000 орчим гэр хорооллын өрх бүр дараах арга хэмжээг авах нь чухал байна.

1. Хэрэглээгээ  тогтмол  хянаж,  үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлах

2. Хэмнэлттэй дэвшилтэт техник технологийг амьдрал ахуйдаа өргөн нэвтрүүлэх

3. Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим хүч, биомассыг түлхүү ашиглах

Мөн манай орны хувьд агаарын бохирдлын гол эх үүсвэр утаат зуухны хэрэглээг бууруулж, үр дүнтэй хэрэглэх боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй юм. Үүнд:

•  Сайн шаталттай, өндөр илчлэг, бага чийгтэй, дулааны боловсруулалт хийсэн түлш ашиглах

•  Бүрэн  автомат ажиллагаатай зуух, дулааны эх үүсвэрийг ашиглах

•  Барилга, оронсууцныхаа дулааны алдагдлыг бууруулах

Эдгээр арга замуудыг хэрэгжүүлж хот, орчноо утаагүй болгоход таны итгэл зүтгэл хамгийн чухал үүрэгтэйг санах хэрэгтэй.

Утаат зуух ашиглаж буй гэр хорооллын иргэдтэй уулзаж явахад цахилгаан болон шалны халаагуур хэрэглэж, агаарын бохирдолтой тэмцэж иргэнийхээ үүргийг биелүүлэх хүсэлтэй байдаг гэдгээ хэлж байлаа. Гэхдээ дээрх хэрэгслүүд нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг тул утаат зуухаа ашиглахаас өөр аргагүйд хүрч байгаагаа учирлаж байсан.

Цахилгаан халаалтын тухайд

Агаарын бохирдлыг бууруулах үндсэн аргын нэг бол цахилгаан халаалт юм. Цахилгааныг үйлдвэрлэхэд түлшийг шатааж гарган авсан дулааны 25 орчим хувийг ашигладаг. Үлдсэн дулааныг нь хаях эсвэл төвлөрсөн дулаан хангамжаар хот суурин газрын халаалт, халуун ус, агаар сэлгэлтэнд зарцуулдаг. Харин ердийн гэрийн зуухны хувьд энэ үзүүлэлт 30-70 хувьтай байдаг.

Цахилгаан халаалтын системүүд нь бага овортой, ашиглах, тохируулахад хялбар зэрэг олон давуу талтай, өртөг нь ч харьцангуй хямд.

Цахилгаан халаалтын олон төрлийн тоног төхөөрөмж байдаг. Халаалтын кабелийг хавтангийн буюу шал, хана, таазанд суурилуулдаг. Тохируулга нь хэвийн ажиллаж байхад цахилгаан халаалтын ямар ч системийн ашиглалтын зардал хоорондоо бараг адил байдаг. Шөнө дулаан хадгалагч хэмээх цахилгаан халаалт нь шөнийн хямд үнэтэй цахилгаанаар дараагийн өдөртөө шаардагдах дулааныг нөөцөлчихдөг сайн талтай.

 

М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.