Азийн спортын од: Юүки Ота

Twitter Print
2015 оны 04-р сар 25-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Япон улсаас Монголд ирсэн “илч тамирчин”

Туялзуур сэлэмний төрөлд Европын тамирчид дэлхийд тэргүүлдэг. Үүнийг нь зуны Олимпийн наадмуудаас авч байсан медалийн тоо нь илтгэнэ. Итали 48 алт, 40 мөнгө, 33 хүрэл, нийт 121 медаль улс орнуудыг тэргүүлж байгаа бол Франц 41 алт, 40 мөнгө, 34 хүрэл, нийт 115, Унгар 35 алт, 22 мөнгө, 26 хүрэл, нийт 83 медальтай эхний гурван байрыг эзэлж байна. Харин Азийн төлөөлөл БНХАУ 4 алт, 6 мөнгө, 2 хүрэл, нийт 12 медальтай тивийнхээ улсуудаас хамгийн өндөр амжилт гаргажээ. Мөн Японы туялзуур сэлэмний тамирчид Олимпийн их наадмаас 2 мөнгө, дэлхийн аваргаас 3 хүрэл медаль хүртэж байв.

Наран улсын сэлэмчдээс Юүки Ота хамгийн алдартай нь. Тэрээр 1985 оны арваннэгдүгээр сарын 25-нд Оцу мужийн Шига хотод төржээ. Аав нь туялзуур сэлэмний тамирчин байсан учир бяцхан нь Отад энэ нь нөлөөлж, хожим дэлхийн хэмжээний тамирчин болжээ. Дунд сургууль байхдаа хамгийн шилдэг нь байсан тэрээр 2006 онд Катарын Доха хотод болсон Азийн наадмаас алт, хүрэл медаль хүртэж, анхны том амжилтаа гаргасан байна.

Мөн “Бээжин 2008” зуны Олимпийн наадмын “Foil” төрөлд хүрэл медаль авчээ. Энэ төрөлд Олимпийн медаль хүртсэн анхны Ази тамирчин болжээ. Түүний амжилтууд нь “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн их наадмын хүрэл медаль, “Парис 2010” дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн наадмаас 2006 онд алт, хүрэл, 2010 онд мөнгө, хүрэл, 2014 онд хүрэл медаль авсан юм.

Ю.Ота Монголчуудын хувьд танил тамирчин болсон. 2020 оны зуны Олимпийн их наадам Японы Токио хотод болохтой холбогдуулж Олимп, дэлхийн медальт Ю.Ота дээрх он хүртэл “Монголд туялзуур сэлэмний спорт”-ыг хөгжүүлэх илч тамирчнаар томилогдон өнгөрсөн намар манай эх оронд ирж байсан аж.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.