Уран гулгалтын цуврал гранд при тэмцээнд оросууд илүүрхлээ

Twitter Print
2021 оны 12-р сар 02-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн (2021-2022 улирлын) Олон улсын тэшүүрчдийн холбооны (ISU-International Skating Union) зохион байгуулдаг уран гулгалтын цуврал гранд при тэмцээний сүүлчийн зургаа дахь Оросын буюу “Кубок Ростелеком” 2021 нь Сочи хотын Айсберг талбайд 2021 оны 11-р сарын 26-аас 11-р сарын 28-ны өдрүүдэд болж өнгөрөв.

Уг нь жил бүр Москва хотноо явагддаг уламжлалтай боловч энэ жилийн 6-р сард Олон улсын хоккейн холбооны дүрмийн дагуу Москва хотын Мегаполис талбай болон бусад урьд нь уран гулгалтын тэмцээн явагддаг байсан талбайнуудад зөвхөн олон улсын чанартай бүх хоккейн тэмцээнүүд явагдах болсонтой холбоотойгоор, Сочи хотноо шилжүүлсэн юм.

Нийт 17 орны (Австрали, Австри, Азербайжан, АНУ, Белорусь, Бельги, Гүрж, Испани, Итали, Канад, Литва, Орос, Польш, Унгар, Чех, Эстони, Япон) 56 тамирчид өрсөлдлөө. Эхний байр эзэлсэн тамирчдыг жагсаавал;

Эрэгтэй ганцаарчилсан:

1-р байр Морис Квителашвили (Гүрж)

2-р байр Михаил Коляда (Орос)

3-р байр Казуки Томоно (Япон)

Эмэгтэй ганцаарчилсан:

1-р байр Камила Валиева (Орос)

2-р байр Елизавета Туктамышева (Орос)

3-р байр Майя Хромых (Орос)

Спортын хос:

1-р байр Анастасия Мишина/Александр Галлямов (Орос)

2-р байр Дарья Павлюченко/Денис Ходыкин (Орос)

3-р байр Ясмина Кадырова/Иван Бальченко (Орос)

Бүжгийн хос:

1-р байр Виктория Синицина/Никита Кацалапов (Орос)

2-р байр Шарлен Гиньяр/Марко Фаббри (Итали)

3-р байр Лоранс Фурнье-Бодри/Николай Серенсен (Канад)

Оросын тамирчид нутагтаа болсон тэмцээнд олуулаа эхний байрыг эзлэн, амжилт гаргав.

Энэхүү цуврал 6 удаагийн тэмцээний эцсийн дүнгээр ганцаарчилсан эрэгтэй 6, эмэгтэй 6, спортын болон бүжгийн тус тус 6 хос тамирчдыг шалгаруулан финалын тоглолтонд оруулдаг уламжлалтай.

Ингээд Японы Осака хотноо 12-р сарын 9-12-ны хооронд явагдах тэмцээнд (Grand Prix of Figure Skating Final) оролцох тамирчдын нэрс тодорч бэлэн болов. Энэ финал тэмцээний дараа тухайн жилийн уран гулгалтын тамирчдын эрэмбэ, чансаа тодорхойлогддог билээ.

Б.Энхжаргал

Беркелей хот

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.