Худгийн ус (Энэтхэг ардын үлгэр)

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Нэгэн тариаланч эр өөрийнхөө тариалангийн талбайд хэрэглэх усны нөөц хайж байгаад хөршөөсөө худаг худалдан авч гэнэ. Хөрш нь ихэд зальтай, хатуу нэгэн байсан учир тариаланч эрд худгаа худалдсан мөртлөө худгийн уснаас авахыг зөвшөөрсөнгүй гэнэ.

Яагаад гэдэг учрыг асуухад “Би чамд худаг л худалдсан болохоос биш усыг нь худалдаагүй шүү” гэж хариулчихаад яваад өгөв. Ихэд гайхсандаа яах учраа ч мэдэхээ байсан тариаланч эр Акбарын есөн хаант улсын нэгнийх нь зөвлөх ноёнтон болох мэргэн Бирбалыг зорин ямар нэг шийдэл олохоор явжээ. Хаан эзэн тариаланч эрийг хөрштэй нь цуг дуудан ирүүлж яагаад тариаланчийг худгаас ус авахыг зөвшөөрөхгүй байгаа талаар асуув.

Зальт эр хариуд нь урьдын л адил “Би худгаа худалдсан болохоос биш усаа худалдаагүй, тиймээс түүнд миний уснаас хэрэглэх эрх байхгүй шүү” хэмээн хээв нэг хариулж байв. Үүнийг сонсоод Бирбал хариуд нь “Энэ бүгд зөв сонсогдож байна. Хэрэв чи усаа худалдаагүй, ус чинийх хэвээрээ юм бол тариаланч залуугийн худагт усаа байлгах хэрэг юун билээ. Өөрийхөө усыг худгаас хурдан гаргаж ав, аль эсвэл бүгдий нь үтэр түргэн хэрэглэж дуусга. Үгүй бол ус худгийн эзний мэдэлд очих болно” хэмээн хариулав. Урхинд орон гарах гарцгүй болж сургамж хүртсэнээ мэдсэн зальт эр уучлал гуйгаад алга болон одов.

“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” хэмээдгийн бас нэгэн жишээ энэ ажээ.

Эх сурвалж: Богино үлгэрүүд цуврал - 10

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.