Солонгос улсад ЖОЛООЧГҮЙ ТАКСИ явж эхэллээ

Twitter Print
2021 оны 12-р сар 02-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч Ням гараг буюу 11-р сарын 30-ны өдрөөс эхлэн Солонгос улсад анхны ЖОЛООЧГҮЙ ТАКСИ үйлчилгээ нэвтэрч эхэллээ.

Эхний ээлжинд Сөүл хотын Мапу дүүргийн Санам хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1 сар үнэгүй хүргэлт үйлчилгээ үзүүлэх юм. Харин шинэ оны эхнээс төлбөртэй үйлчилгээ үзүүлэх аж. Үйлчилгээний төлбөр 3000 воноос доош байна хэмээн таамаглаж байгаа нь иргэдэд таалагдаж байна хэмээн ярьжээ. 

Цаашлаад он гараад Ганнам дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 4 сард гэхэд Сөүл хотын Чонгечон дүүрэгт (청계천) жолоочгүй автобус буюу автомат жолоодлоготой автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэхүү үйлчилгээний эцсийн зорилго нь нийтийн тээврийн хэрэгсэлийг жолоочгүй, автомат болгох юм байна. Тиймээс Сөүл хотын захиргаа Сөүл хот даяар автомат жолоодлоготой автомашинуудыг ажиллуулах дэд бүтцийг 5 жилийн дотор байгуулна гэдгээ мэдэгдэж 148 тэрбум воныг төсөвлөжээ.

Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийн хамгийн анхны таксинд Сөүл хотын дарга У Сэ Хүн сууж, сонирхож цугларсан иргэд болон үйлчилгээг эрхлэгчдэд баяр хүргэн, мэндчилж, энэхүү үйлчилгээнд сэтгэл хангалуун байж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Ж.Нарангарав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.