МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөртөө багтаж сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор МАН хэнийг сайдад нэр дэвшүүлэх асуудлаа Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэж байна. Удирдах зөвлөл энэ цаг мөчид Төрийн ордонд хуралдаж байгаа бөгөөд өнөөдөртөө багтаад нэгдсэн шийдлээ гаргах юм.

Тус намын хувьд Засгийн газар зургаан сайд, таван яамыг авч байгаа. Тодруулбал, Шадар сайдаас гадна Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг тус намын гишүүд удирдахаар тохиролцоод байгаа юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.