
Нуруу хүзүүний ѳвдѳлт, тархи толгойны дүүрэнгэ хамрын битүүрэл гээд наад захын зовиурандаа та ѳвчин намдаагч хэрэглэсээр л байна уу?
Эрүүл, байгалийн гаралтай сонголт хийх үүрэг танд бий! Иогчид химийн гаралтай бус байгалийн гаралтай охь тосыг мянга мянган жил хэрэглэсээр ирсэн. Охь тос хортон шавьжтай тэмцэх, үрэвсэл үүсгэгч нян, бактерийг устгахаас эхлээд бие, сэтгэлийг бүхэлд нь засах увидастай. Ашиг тус, үүх түүхийг мэдэхээс гадна хэрхэн хэдийд хэрэглэх, яаж тосоо сонгох зэрэг олон асуулт танд байвал дараах мэдээлэл туслах болов уу.
Иогчид охь тосны үнэрт дуртай байдаг нь нууц биш. Гэхдээ охь тосонд таатай үнэрээс ч илүү нууц, зайлшгүй хэрэглэх хэрэгцээ шаардлага бий. Дэлгүүрээс авсан тавхан мгр охь тосны ганц дусал толгойны ѳвчнѳѳс авхуулаад хамрын битүү, нурууны ѳвчин намдаах, нойрондоо сайн болох бүр цаашилбал гэр орны энергийг сайжруулах ид шидтэй. Эфирийн тос буюу охь тос яаж гаргаж авдаг аргуудаас дурьдая:
• Эфирийн тос нь байгалийн нэг зүйлийн ургамалаас гаргаж авсан цэвэр охь юм. Бүх ургамал охь тос гаргадаггүй бөгөөд тос гардаг ургамалуудын үндэс, иш мөчир, навч, цэцэг, жимснээс охь тосыг гаргаж авдаг.
• Үнэр заслийн эмчилгээ, охь тосны хоорондын ялгаа юу вэ? Угтаа бол нэг зүйл юм. Бид ихэвчлэн Арома эмчилгээг буруу ойлгож таатай үнэртэй гэж боддог. Гэвч маш олон таагүй үнэртэй эфирийн тос бий. Жишээлбэл Герман балжингарам цэцэгний үнэрт хүмүүс төдийлөн дуртай байдаггүй. Арома заслыг зөвхөн үнэрээр, амьсгалаар үр шимийг авдаг гэж боддог нь ташаа ойлголт. Өөр маш олон янзаар охь тосыг ашиглах арга бий. Oхь тосны эмчилгээ гэхээр хүмүүст төөрөгдөлтэй санагддаг.
• Эфирийн тосыг хэрхэн гаргадаг вэ? Эфирийн тосыг яаж гаргаж авсанаас шалтгаалан тухайн тосны зориулалт өөрчлөгддөг. Уураар гаргаж авах: Энэ аргаар эфирийн тос гаргах ургамалыг ууршуулж дотор нь агуулагдаж буй найрлагыг ууршуулна. Ингээд хөргөлтийн процессоор охь тос болон ус ялгардаг байна. Сарнайн ус бол дэлхий нийтэд хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг, олон гоо сайхны бүтээгдэхүүний орцонд орсон байдаг нь ийм учиртай. Зарим охь тос тухайлбал, сарнайн тос цэцэгнээсээ өөр үнэртэй байдаг нь дээрхи ууршуулах процесний үр дүнд өөрчлөгдсөн байдаг.
• Шахаж гаргах: Цитрусын тѳрлийн жимснээс шахаж гаргах боломжтой. Гэхдээ шахалтын процесс халуун байвал химийн урвалд орж шаардлагатай үр дүн гардаггүй байна.
• C02 шахалт: Энэхүү шахалтаар олон тѳрлийн химийн молекулыг нэг ургамалаас гаргах боломж бүрддэг. Тиймээс нэг тѳрлийн ургамалаас гаргасан ч хэрэглээ аюулгүй байдал талаасаа ѳѳр заавартай байх нь бий. Бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл:
Эфирийн тос нь тухайн ургамалдаа зориулагдсан байдаг. Байгалиасаа ургамал ѳѳртѳѳ охь тостой. Тэр охьноосоо үрэвсэл, чийг болон гормоны нѳлѳѳ, эмтэрч зүсэгдсэн шархаа эдгээх болон шавьж үргээгч, шувуу бусад амьдтыг ѳѳртѳѳ татахдаа ашигладаг. Эфирийн тос тосорхог биш: Охь тос гэж нэрлэдэг учир нь тосонд шингээгч химийн найрлагатай байдаг. Химийн энэхүү ярвигтай найрлага нь ѳѳр тѳрлийн охь тос ижил тѳрлийн эмчилгээний үр нѳлѳѳ үзүүлдэгийг тайлбарлаж байгаа юм. Тиймээс байгалийн охь тосны аргаар энгийн ѳвдѳлт зовиураас салах нь давхар хор нѳлѳѳтэй эмнээс хавьгүй дээр гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.