
ИДЭЭ УНДААГ ЦАГ УЛИРАЛД ЗОХИЦУУЛАН ХЭРЭГЛЭХ ХИЙГЭЭД ЗУН ИДЭХ ИДЭЭ УНДАА
Цаг улирлын өөрчлөлтийг дагалдан хүний бие махбодод хамааралтай хувирлууд явагдах тул идээ ундааг цаг улирлын хувиралтанд тохируулах шаардлагатай байдаг Монголын уламжлалт анагаах ухаанд нэг жилийг 6 улиралд багтаан авч үздэг.
Өөрөөр хэлбэл
-өвлийн эхэн сар (X/16-XII/15),
-өвлийн адаг сар (XI1/16-11/15),
-хавар (II/16-IV/15),
-дэгжрэлийн цаг (IV/16-VI/15),
-зун (VI/16-VIII/15),
-намар (VIII/16-X/15) гэж хуваана.
Энэ 6 улиралд хүний бие махбодод харилцан адилгүй өөрчлөлтүүд илэрнэ.
Зуны дундаас өвлийн дунд хүртэл шороо, усан махбод дэлгэрч хүний биед сэрүүн, ширүүн, тослог бэлгэ чанар ихсэн билгийн хүч ихсэж ирнэ.
Өвлийн дундаас зуны дунд хүртэл хүйтнээс халуунд шилжиж гал, хий махбод дийлэнхи болж аргын хүч ихэснэ. Хүний бие махбодын тамир хүч өвлийн эх, адагт хамгийн их, дэгжрэл ба зуны цагт бага, намар, хавар дунд зэрэг байна.
Идээ ундааг цаг улиралтай уялдуулан хэрэглэх:
Дэгжрэлийн цагт ээдэм, будаа, ямаа, гахайны мах, ногоо, чихэр гэх мэт амтлаг, тослог идээ ундааг хэрэглэн шар, хийг зохицуулна.
Зуны эхэн сард амтлаг, хөнгөн, сэрүүн хоол цагаан идээ голлон иднэ.
Зуны бороотой үед айраг ууж тослог идээ иднэ.
Зуны цагт арьс хөрсний нүх сүв нээгдэж, хөлс их гадагшлан биеийн илч гадагш тархаснаас ходоодны галын илч буурч, хоолны дур буурах, тамир багасах тул сэрүүн бүлээнийг зохицуулан хэрэглэх шаардлагтай.
Энэ үед махыг багасган сүү цагаан идээг сайтар хэрэглэнэ.
Товчилбол:
зун, өвөлд бүлээн,
хаварт ширүүн,
дэгжрэлийн цагт амтлаг, хөнгөн, тослог, ширүүнийг голдуу иднэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.