ХДХВ-ын халдвартай, эм ууж буй иргэдийн дундаж наслалт эрүүл хүний дундаж наслалттай адил болсон гэлээ

Twitter Print
2021 оны 12-р сар 01-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Олон улсын ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна. Өнөөдөр Олон улсын "ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна. Жил бүрийн 12-р сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэхийг 1988 оны ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу тогтоожээ. Хүний Дархлал Хомсдолын Вирусын халдвар нь Хүний Дархлал Хомсдолын вирусээр үүсгэгдсэн удаан явцтай халдварт өвчин юм.

ХДХВ нь биед үржих явцдаа хүний дархлааны тогтолцооны эсүүдийг устгадаг ба дархлаа нь муудсанаас болж ХДХВ-ын халдвартай иргэд бусад халдварт өвчнүүд болон хавдрын эмгэгт өртөмтгий болдог аж.

ХДХВ-ын халдвартай удаан хугацаанд явж, дархлааны тогтолцоо нь суларч, биеийн байдал нь муудсанаас болж Дархлалын Олдмол Хомсдол буюу ДОХ-той болдог. ДОХ-ын анхны тохиолдлууд 1970-аад оны сүүлээр Швед, Америк, Танзани болон Гаитид бүртгэгдэж байсан ба ДОХ гэсэн нэршлийг 1981 оноос хойш албан ёсоор ашиглаж иржээ. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье ХДХВ-ын халдвар байдгийг баталж чаджээ.

ДОХ-той тэмцэх өдөр нь эрүүл мэндийн асуудалтай холбоотой олон улсад тэмдэглэгдэн ирсэн хамгийн чухал өдөр болсон ба уг өдрийг тэмдэглэж ирснээр тус өвчний талаарх мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх, тус өвчнөөр нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх, ДОХ-ын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд гарсан ололт амжилтуудыг тэмдэглэх боломжийг олгожээ.

ДОХ-ын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг нь улаан тууз бөгөөд уг бэлгэ тэмдгийг 1991 оны 4-р сард Америкийн зураач Франк Мур зохиосон ба тэрээр 2002 онд 48 насандаа ДОХ-ын улмаас нас баржээ. НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх хамтарсан хөтөлбөр буюу ЮНЭЙДС-ээс мэдээлж байгаагаар 2020 онд ХДХВ-ын халдвартай иргэдийн тоо 37.7 сая байсны 1.7 сая нь 14-өөс доош насны хүүхдүүд байжээ. ХДХВ-ын халдвартай нийт иргэдийн 53 хувийг охид эмэгтэйчүүд эзэлж байжээ.

Түүнчлэн ХДХВ-ын халдвартай иргэдийн 84 хувь нь өөрсдийгөө халдвартай гэдгээ мэдэж байжээ 2020 онд ХДХВ-ын халдвар шинээр авсан иргэдийн тоо 2010 оныхтой харьцуулахад 31 хувиар буюу 2.1 саяаас 1.5 сая болтлоо буурчээ. Мөн өнгөрсөн жил шинээр халдвар авсан иргэдийн 50 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ.

2020 онд ДОХ-тай холбоотой эмгэгүүдээс болж 680 мянган хүн нас барсан бол 2004 онд энэ үзүүлэлт 1.9 сая, 2010 онд 1.3 сая байжээ. ХДХВ-ын халдвартай, вирусын эсрэг зориулалтынх нь эмийг ууж байгаа иргэдийн дундаж наслалт ижил насны эрүүл хүний дундаж наслалтаас ялгарахаа больсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mongol news

      (197.211.53.27) 2022-09-25 15:14
      • 0
      • 0

      Аав руугаа “OKOSU дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, ГЕРПЕС, ЧИХРИЙН ШИЖИН, ХАВДАР, ХДХВ, ЦАРВАЛТ гэх мэт бүх төрлийн өвчнийг байгалийн үндэс, эмийн ургамлаар эмчилнэ. өвчин , Үе үеийн гэр бүлийн шалтгааныг арилгах , Хуучин амрагаа эргүүлэн авах. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү имэйлээр мессежээр илгээх боломжтой: ( okosherbalhome@gmail.com )

      Хариулах