Хуриманд уригдсан бол юу өмсвөл зохих вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 13-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Та хэрвээ хуриманд уригдсан бол тухайн өдрийн гол хүмүүс болох хосуудыг мөн бусад зочдоо хүндэтгэн хувцсаа зөв сонгох хэрэгтэй. Бид танд хэрхэн зөв боловсон хувцаслах талаар мэдээлэл хүргэе!

Дүрэм 1. Хамгийн түрүүнд та сүйт залуу/бүсгүйгээс илүү тод гэрэлтэж тэднийг сүүдрээрээ халхалж болохгүй. Тэд бүхэл өдрийн турш анхаарлын төвд байх ёстой хүмүүс. Тиймээс та өнгөө бууруулж тод өнгөөс татгалзан, хэтрүүлэгтэй хэлбэр силуэт болон гял цал эсвэл их хэмжээний гоёл чимэглэл зэргээс татгалзахгүй бол бусад зочдыг ч тухгүйтүүлэх магадлалтай.

Дүрэм 2. Мөн хуримын ёслолын дараах үдэшлэгийн нэг хэсэг биш л бол танд оройны үйл ажиллагаанд зориулагдсан мэт хувцас шаардлагагүй.

Дүрэм 3. Хурим болгон өөр өөрийн гэсэн өнгө аяс, зохиолтой явагддаг тул танд санал болгосон “дрэсс код”-ыг /dress code/ заавал дагах ёстой. Жишээ нь хуримын өдрийн үдэшлэг нь оройн арга хэмжээнээс илүү албан ёсны хувцаслалт шаардана. Эрэгтэй хүний хувьд аль болох бараан хөх, хар саарал өнгө сонгох ба хар токсидо болон гутал өмсөх нь шулуухан байж болох юм.

Дүрэм 4. Уламжлалт хэв маягаас гажих хэрэггүй. Иймд та заавал зангиа эсвэл, аскот зэргийг зүүх хэрэгтэй. Бидний зөвлөгөө бол урт зангиа зүүх нь оновчтой. Эрвээхий зангиа нь таныг хэт ганган харагдуулах тул та сүйт залуу болон гэрч нартай ижил түвшний харагдах эрсдэлтэй.

Дүрэм 5. Дүрмийн дагуу та хослол биш юмаа гэхэд заавал пиджак өмсөх ёстой. Дан пиджакийг даавуун өмдтэй тун дэгжинээр хослуулан өмсөх боломжтой. Гэхдээ үүнд бага зэрэг мэдрэмж шаардагдана.

Дүрэм 6. Бүтэн хар хувцаслалтаас (хар хослол, хар цамц, зангиа) зайлс хийгээрэй. Энэ нь загварлаг хэдий ч хуримд зохимжгүй. Мөн хөх болон бусад өнгүүдээр ч гэсэн ийм зохилдлогоо хийх нь зохимжгүйд тооцогддог. Өөгүй цасан цагаан цамц нь үргэлж л хамгийн зөв сонголт байсаар ирсэн билээ.

Эх сурвалж: premiertailor.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.