Худал цуурхалд итгэсэн 44 хүн архинд хордож нас баржээ

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Архи шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд тустай гэх худал цуурхалд итгэсэн Ираны 44 иргэн архинд хордож нас баржээ.

Ираны Ахваз анагаах ухааны их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Али Эхсанпур “Архи уух нь коронавирусыг устгахаас гадна, урьдчилан сэргийлэхэд тустай гэх худал цуурхал сонссон Ахваз хотын зарим иргэн турших зорилгоор архи ууж хордсон” хэмээн ярьсан байна. Мөн 200 гаруй хүн архины хордлогын шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байгаа аж.

Иран вирусын халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж буй улсын нэг бөгөөд 8042 хүн вирусын халдвар авсан нь оношлогдож, 291 хүн нас бараад байгаа юм. Иран согтууруулах ундааг худалдах, хэрэглэхийг хориглосон хэдий ч, зарим иргэд ариутгалын зориулалттай спирт ууж хордсон тохиолдол ч гарчээ. Одоогоор хуурамч архи борлуулсан хэргээр долоон хүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: The Hill

Г.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.