“Нью Йорк Никс” 16 дахь хожигдлоо хүлээлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр гурван тоглолт болж байна. Алдарт 2003 оны драфтаар үндэсний сагсан бөмбөгт элссэн Л.Жеймс, К.Энтони нар өнөөдөр халз туласан нь олны анхаарлыг татсан юм. “Хаан Жеймс” төрлөх Клевлэнд хотдоо ирсэн бол К.Энтони шинэ дасгалжуулагч Д.Фишерын удирдлага дор шинэ улирлыг эхлүүлээд байгаа. Нью Йорк хотын “Мэдисон Скуар Гарден” ордонд болсон “Нью Йорк Никс”-“Клевлэнд Кавалейрс” багуудын тулаанд зочин баг 90:87-гоор хожсон байна. Талбайн эздээс Т.Хардуэй 20 оноо, А.Стоудмайер 18 оноо, 9 самбар, К.Аку 15 оноо, К.Энтони 9 оноо, 10 самбар гүйцэтгэсэн. Харин “Морин цэргүүд”-ээс К.Ирвинг 37 оноо, Л.Жеймс 19 оноо, К.Лав 11 оноо, 11 удаа самбараас бөмбөг авчээ.

Мело 11 жил мэргэжлийн лигт тоглохдоо аваргын бөгж зүүээгүй. Нью Йоркийн удирдлагаууд Ф.Жесконыг багийн спортын албанд, Д.Фишерыг ерөнхий дасгалжуулагчаар авсан ч 20 тоглолтоос 4 хожиж, 16 хожигдоод байна. Мөн гурван жилийн өмнө ирж байсан А.Стоудмайер багтайгаа ойлголцож чадахгүй байгаа нь нэг том асуудал юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.