2014 оны 12-р сар 05-нд 11:24 цагт

China's Got Talent тэмцээний шүүгчдийг уяраасан Монгол хүү

"China's Got Talent" тэмцээнд Өвөр Монголын Хөлөнбуйр хязгаараас ирж оролцсон 12 настай Уудам хүү уг тэмцээний шүүгчид болоод нийт үзэгч олны сэтгэлийн утсыг хөндсөн сонирхолтой бичлэг хүргэж байна.

Түүнийг найман настай байхад ээж нь ослоор нас барж дараахан нь аав нь бас осолд орсоноор бяцхан хүү өнчирч хоцорчээ. Тэрээр аав, ээжээ санахын эрхэнд ээжийн тухай дуулж сэтгэл тайтгардаг аж. Тэмцээний тайзан дээрээс түүний ярьсан бүхэнд танхимд хурсан олон уярч, өрөвч сэтгэлийн нулимс унагааж, хүүг дахин дахин дуулуулж байсан нь сэтгэл эмзэглэм.

Дэлгэцэн дээр түүний яриа болоод дууны утгийг англиар хадмалдан буулгасан байгаа учир хүүгийн зовлон шаналалыг ойлгох боломжтой аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.